Эмэгтэйлэг энергээ сэрээж, дотроосоо гэрэлтэх 10 зөвлөгөө: 👇
1. Биеэ сонс: Ядарч байна уу? уйлмаар байна уу? тэврүүлмээр байна уу?
2. Удаашир: Яарахгүй, удаан алхаж, удаан ууж, удаан бод. Тайван байдал чинь өөрөө соронз.
3. Биеэ арчил — гоёх гэж биш, хайрлах гэж🥰Шүршүүр, тос, үнэр, массаж… “хэнд харагдах вэ” биш “би яаж мэдэрч байна вэ” гэдэг дээр төвлөр. 👩
4. Дуу хоолойгоо зөөлрүүл: Чанга, хурц ярих биш тайван, намуухан дуу хоолой эмэгтэйлэг энергийг шууд нэмдэг. 🥰
5. Гоё юм үз: Цэцэг, торгон даавуу, лаа, зөөлөн хөгжим — орчноо эмэгтэйлэг болго. Орчин энерги өөрчилдөг. 🌼 🌸 🌹 🏵
6. Бүжиглэ: Дүрэмгүй, тольгүй, шүүмжгүй хөдөл. Бие чинь өөрөө эмэгтэйлэг ухаантай. 💃
7. Хяналтаа багасга: Бүхнийг өөрөө зохицуулах гэж зүтгэхээ багасга. Тусламж авах, найдах, итгэх — энэ бол сул тал биш.👌
8. Эерэг бай: Бүх юмны эерэг талыг олж харахыг хичээ.
9. Байгальтай холбогд: Салхи, нар, ус, мод байгаль эмэгтэйлэг энергийг хамгийн хурдан цэнэглэдэг. 🌱
10. Өөрийгөө эмэгтэй хүн гэдгээрээ бахарх: Зөөлөн байж чаддаг, мэдэрч чаддаг, хайрлаж чаддаг — энэ бол сул биш, асар том хүч🦋