Амьдрал чинь зөв чигт яваа эсэхийн хэмжүүр дотор чинь бий.
Амьдрал чинь зөв чигт яваа эсэхийн хэмжүүр дотор чинь бий. Тэр замаар явахад тэр шийдээ дагахад баяр баясгалан мэдэрч хөөр баяр төрж байвал тэр чиний зам мөн. Бусад юу гэхийг битгий тоо. Хэн нэгнийг дуурайх гэж өөрийгөө бүү эвд. Дотоод дуу хоолойгоо сонсож явахад чи хэзээ ч төөрөхгүй.
Амьдралд хэн нэгэнд таалагдах, хайрлуулах гэж хамаг чадлаараа өөрийгөө шахан зүтгэх үе байдаг. Гэвч тэгж амьдрах нь алтан торонд суусан шувуутай адил. Тор нь гялалзаж, гаднаасаа үзэсгэлэнтэй ч шувуунд нисэх эрх чөлөө үгүй.
Бусдын үнэлэмж, магтаалд баригдаж өөрийгөө хүлэхээс илүү өөрийн зүрхний хүсэл, дотоод дуу хоолой, мэдрэмжээ сонс. Хэнд нэгэнд таалагдах гэж биш, өөртөө үнэн байх гэж амьдар.
Торны эзэнд таалагдахын тулд дуугаа намсгаж, далавчаа хумин суух хэрэггүй. Харин торноосоо зоригтой алхаж, далавчаа дэлгээд дүүлэн нис. Эрх чөлөө тэнд бий. Амар амгалан тэнд бий. Чиний хайж явсан бүхэн ч бас тэнд л оршино.
Өөрийгөө чөлөөлөх тэр мөчөөс л жинхэнэ амьдрал эхэлдэг.
Сору
5
6 comments
Цэгмид Оюунцэцэг
7
Амьдрал чинь зөв чигт яваа эсэхийн хэмжүүр дотор чинь бий.
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by