Хайр💝💝💝
✏️Хайр амалсан болзоонд хагдарч унахгүй цэцэг бай
Хатуу ширүүн үгийг зөөлөн уусгах чихэр бай
Харц ширвэсэн нэгнийг эргэж хартал өнгөлөг бай
Хариу нь гарахгүй бодлого шиг хачин гоё нууц бай
✏️Ханийн заяаг тэгшлэх хатан заяат тангараг бай
Хальтарч бүдэрэхэд түлхдэгт хатуу ган илд бай
Гундуу яваа нэгний гунигийг үргээх салхи бай
Галзуу залуу насандаа шантарч болохгүй хатуужил бай
✏️Алдаа оноотой орчлонд сөхөрч болохгүй тэвчээр бай
Азын сугалаанд тэнцэх хамгийн сүүлийн тоо бай
Удтал хүлээн догдолсон уруул дурлам үнсэлт бай
Ургах нартай мандсан илч дүүрэн цацраг бай
✏️Итгэл хүлээсэн нэгэнд эргэж хувирахгүй нөхөр бай
Элдэвлэж гоочлох орчинд өөртөө итгэлтэй зөв бай
Үргэлж өөдөө мацах эрч хүчтэй мөрөөдөл бай
Үүрэглэх төдий амьдралыг сэргээж босгох сэрүүлэг бай...
✏️Үдлээд буцах орчлонд үнэний талд л босоо бай
Үүрд мөнхийн нар шиг халуу шатсан эелдэг бай
Үнэр анхилуун цэцэгс шиг тансаг гоо бүсгүй минь
Үйлдэл чинь зөв амьдралд өөрөөрөө үргэлж гэрэлтэж яваарай🫶
Хайр татам өнгөлөг бай
Р.Гантөмөр
0
0 comments
Gantsetseg Ganaa
6
Хайр💝💝💝
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by