Ажиглаад ухаар, ухаарснаа хэрэгжүүл.
Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана.
Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана.
Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байтал зүрх шимшрэхгүй.
Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй.
Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж буруулна.
Ганцаар ирээд, ганцаараа буцахыг мэдсээр байж амраг садан гэж амь тэмцэн уялдана.
Хураасан хөрөнгө зоориосоо хумсын чинээг өвөрлөж явахгүй байж хармын хар атгаасаа үхтэл тавихгүй.
Нэр цол, жаргал зугаа зүүд болоод замхрахыг мэдсээр байж сүнсээ золин хөөцөлдөнө.
Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг...
Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла.
Ажиглаад ухаар.
Ухаарснаа хэрэгжүүл.
Энэ л номын мөр юм шүү.
- Падамба богдын сургаал #АгнистынГэгээ
0
0 comments
Цэгмид Оюунцэцэг
7
Ажиглаад ухаар, ухаарснаа хэрэгжүүл.
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by