1. Өөрийн дотоод мөн чанар, сүнслэг байдлаа хөгжүүлэх, сүнслэг оршихуйнхаа талаар мэдлэг олж авах. Эргээд тэрийгээ амьдралдаа, өдөр тутамдаа хэрэгжүүлэх. Эерэг хандлага, эерэг орчин, өөдрөг хүсэл тэмүүлэлийг олж авах 2. Сэтгэлийн амар амгалан. Би саяханаас сүнслэг замналын талаар ойлгож эхэлсэнээс хойш хүний эерэг бодол, хүсэл тэмүүлэл ю, өөдрөг мөн чанар хүнийг хүссэндээ хүрч чаддаг болгодог гэдгийг ойлгосон. Бидний бодол яг ид шид шиг тийм агуу бас хүчтэй гэдгийг таньж, мэдсэн юм. Хэрвээ би дотоодоосоо өөрийгөө өөрчилж чадвал эргэн тойрныхон болоод өөрийгөө ч сэтгэл түвшин, ямар ч нөхцөлд ганхахгүй, хүссэн бүхэндээ хүрч чаддаг, гэгээлэг оршихуй болж чадна гэдэгт итгэдэг. 3. Тайванхүү овогтой Эхбаяр (Эмэгтэй) 4. МУИС-Хууль Зүйн Сургуулийг “Эрх зүйч” мэргэжилээр өнгөрсөн жил төгссөн. Одоогоор энэ мэргэжлээрээ хувийн компанид ажиллаж байна. Цаашдаа “Шүүгч” болох сонирхолтой 5. Хөгжим сонсох, Морин хуур тоглох, Тарот мэргэ хийх, Инстаграммаа хөтлөх, Ном унших гэх мэт 6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? Хуулийн Сургуульд тэнцэж орж байсан үе маань Яг далнаас далавч ургаад нисэх гэж байгаа юм шиг, зүүд юм шиг маш сайхан мэдрэмж төрж байсаан. 7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? Хайртай хүмүүсээ үүрд алдах. Хэцүү ч гэсэн хэцүү гээд бууж өгөлгүй тэдний төлөө ахин нэг хичээж босоод өндийх. Хэрвээ тэд маань байсан бол намайг гунигтай байгаасай гэж хүсэхгүй байх. 8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? Миний багын найз. Бид хамт байхдаа өөрсдийгөө үргэлж хөгжүүлэх талаар байнга ярилцдаг. Өөдрөг амьдрал, хүсэл тэмүүлэл, манефист, сүнслэг байдал. Тэр найз маань байхад би бусад хүмүүсийн бодолд анхаарлаа хандуулахаа болиод илүү өөдрөг амьдрал руу тэмүүлэх аргуудаа хайж эхэлдэг. 9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ? Хүнд муу санахгүй байх, атаархахгүй байх. Хүмүүсийг үргэлж сайн сайхнаар ерөөж явах. Учир нь бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ ээ гэдэг. Бусдад сайн сайхныг хүсэж чаддаг хүн л амьдралаа гэрэлтүүлж чадна гэж боддог болсон.