User
Write something
Тунхагууд далд ухамсарт орсоор
БИ ӨМНӨХ БИЧВЭРТЭЭ ГЭР БҮЛИЙН ТУНХАГаа хуваалцсан даа. Тэгсэн тэрийгээ гэрийнхээ гол хаалган дээр бичээд наачихсан байсан юм. Тэр тунхагийг Хүүхдүүд чанга уншаад л мөн гэрт ирсэн хүмүүс уншаад л байдаг юм. Хадам аав нэг ирэхдээ уншсан бололтой надаас энийг хэн бичсэн юм миний охин гэж асуув. Би бичсэн юм аав гэсэн чинь сүрхий бичжээ гээд л их л таалж байна кк. Хадам аавынхаа далд ухамсарт хүртэл нөлөөлсөөр байна. Та хэд минь бас таалагдсан тунхагаа бичээд тавьчихмаар юм байналээ. Би нь гэртээ засвар хийхээрээ хүн тус бүрийн өрөөнд яг өөрт нь зориулсан хүчирхэг Тунхагуудыг гоёор бичүүлээд жаазлаад тавина гэж бодож байгаа. Далд ухамсартайгаа тулж ажиллаж ид шидийг нь ашиглаж байнаа.
Цагаан энерги
Хэт сайн цагаан энергитэй байснаараа өөрийгөө үнэгүйдүүлж, энергиэ хэрэггүй зүйлд урсгадаг байсан одоо тэр энергийг өөр рүүгээ урсгаж амьдарнаа.
Эрх гүнж гүйгээд л байна манайд кк
Хань дэлгүүр ороод тор дүүрэн хүнс аваад ороод ирэв. Гэтэл би нь гүйж очсоноо торыг нь ухаж байна. Ашгүй нэг амттан гараад ирэхээр нь аваад идэж байсан чинь нөхөр ирснээ хань нь дараа бүүр гоё амттан аваад өгөх үү? гээд л нээх хөөрхөн харав. Би толгойгоо дохиод л идээд ккк Эрхлэх гоё байнаа. Дараа нь өөрийгөө бодсон инээд хүрээд. Гэхдээ л гоё айноо❤️🔆 Би эрх гүнж 🎶
Муужгай & бар
Гэртээ муужгай гадаа бар
Муужгай & бар
Айдас/ ЗОРИГ
Би өвдөх үхэхээс айдаг айдастай. Эмнэлэгт үзүүлээд муу хариу гарах вий гээд үзүүлэх дургүй. Урагш нэхье. Уг сурвалжаа танья. Засья залруулья. 1. 4 жилийн өмнө өвдөөд цор ганцаараа шөнө унтахгүй эмнэлэгт үхэх гэж бгм шиг маш их айсан. 2. Олон жилийн өмнө өвөөгөө аавыгаа өвдөөд өдөр өдрөөр зовж үхэхийг нь хараад маш их өрөвдсөн. 3.Өсвөр насандаа орон дээрээ хэвтээд маш удаан санаа зовж шаналсан. Үхэл ямар аймар бол… ээж үхчихвэл би яанаа… би үхвэл юу мэдрэх бол.. гээд л Бодол лавшрах бүрт биеийг минь айдас улам хүчтэй бүрхээд л 4.Таван настайдаа түлэгдээд эмчээс эмнэлгээс их айж уйлж орилж бсн 5.Ээжийн гэдсэнд бхдаа ээжийнхээ айдсыг их мэдэрсэн. Одоо ч үе үе үхлийн айдас орж ирнэ. Одоо яах уу? Айсаар л байх уу? Үгүй шүү энэ мэдрэмжийн ойлгуулах гээд байгаа утгыг ухья. Айдсаа чи надад юу ухааруулмаар байгаа юм бэ? 1. Дотор хүнтэйгээ ярилцав. Энэ Бүх цаг үед айж байсан надад: -Хэцүү байсан уу? -Тиймээ тэгсэн үнэхээр муухай таагүй тухгүй бас ганцаардаж байсан, аюултай хамгаалагдаагүй санагдсан. -Би чамтайгаа үргэлж хамт байсан шүү.Тэврээд Толгойг чинь илээд нулимсыг чинь арчаад гарыг чинь атгаж байсан. Чи хэзээ ч ганцаараа байгаагүй. Одоо санаж байна уу? Харагдахгүй ч мэдрэгдсэн байгаа биз? Итгэж байсан айдсаа ойлгоод зоригоо нээхийг нь. Мэдэж байсан энэ дотоод яриаг хамтдаа ярилцахаа -Би үнэхээр хайрлагдсан хамгаалагдсан хүчирхэг юм байна. Айдсууддаа хэлэх нь: Бүх цаг үеийн намайг айлгаж байсан айдсууд минь ээ Хайртай шүү бас Баярлалаа. Ямар зоригтойг минь сэхээрүүлсэнд Ямар хүчтэйг минь ухааруулсанд Би гүний гүндээ айдсуудаа хүлээн зөвшөөрч, Хайрлаж, талархаж байна. Айдас ажлаа хийсэн тул намайг орхин явж, оронд нь Зориг хүрээд ирлээ. Би Зоригтой Би Хүчтэй Би Хамгаалагдсан Би Амгалан Би Эрүүл Би Саруул Би Хайрлагдсан.
1-30 of 482
powered by
System Life Club
skool.com/updatemindacademy-9008
Амьдралаа системжүүлж эрх чөлөөнд хүрэх хүн бүрийн нэгдэх орон зай
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by