Би өвдөх үхэхээс айдаг айдастай. Эмнэлэгт үзүүлээд муу хариу гарах вий гээд үзүүлэх дургүй.
Урагш нэхье. Уг сурвалжаа танья. Засья залруулья.
1. 4 жилийн өмнө өвдөөд цор ганцаараа шөнө унтахгүй эмнэлэгт үхэх гэж бгм шиг маш их айсан.
2. Олон жилийн өмнө өвөөгөө аавыгаа өвдөөд өдөр өдрөөр зовж үхэхийг нь хараад маш их өрөвдсөн.
3.Өсвөр насандаа орон дээрээ хэвтээд маш удаан санаа зовж шаналсан. Үхэл ямар аймар бол… ээж үхчихвэл би яанаа… би үхвэл юу мэдрэх бол.. гээд л Бодол лавшрах бүрт биеийг минь айдас улам хүчтэй бүрхээд л
4.Таван настайдаа түлэгдээд эмчээс эмнэлгээс их айж уйлж орилж бсн
5.Ээжийн гэдсэнд бхдаа ээжийнхээ айдсыг их мэдэрсэн.
Одоо ч үе үе үхлийн айдас орж ирнэ.
Одоо яах уу? Айсаар л байх уу? Үгүй шүү энэ мэдрэмжийн ойлгуулах гээд байгаа утгыг ухья.
Айдсаа чи надад юу ухааруулмаар байгаа юм бэ?
- Дотор хүнтэйгээ ярилцав. Энэ Бүх цаг үед айж байсан надад:
-Хэцүү байсан уу?
-Тиймээ тэгсэн үнэхээр муухай таагүй тухгүй бас ганцаардаж байсан, аюултай хамгаалагдаагүй санагдсан.
-Би чамтайгаа үргэлж хамт байсан шүү.Тэврээд Толгойг чинь илээд нулимсыг чинь арчаад гарыг чинь атгаж байсан. Чи хэзээ ч ганцаараа байгаагүй. Одоо санаж байна уу? Харагдахгүй ч мэдрэгдсэн байгаа биз? Итгэж байсан айдсаа ойлгоод зоригоо нээхийг нь.
Мэдэж байсан энэ дотоод яриаг хамтдаа ярилцахаа
-Би үнэхээр хайрлагдсан хамгаалагдсан хүчирхэг юм байна.
Айдсууддаа хэлэх нь:
Бүх цаг үеийн намайг айлгаж байсан айдсууд минь ээ
Хайртай шүү бас Баярлалаа.
Ямар зоригтойг минь сэхээрүүлсэнд
Ямар хүчтэйг минь ухааруулсанд
Би гүний гүндээ айдсуудаа хүлээн зөвшөөрч, Хайрлаж, талархаж байна.
Айдас ажлаа хийсэн тул намайг орхин явж, оронд нь Зориг хүрээд ирлээ.
Би Зоригтой
Би Хүчтэй
Би Хамгаалагдсан
Би Амгалан
Би Эрүүл
Би Саруул
Би Хайрлагдсан.