Өөртөө урам өгч байгаарай 🌱
Бидний нэг гэм биш зан байдаг. Том зүйлд л баярлаж догдолдог, харин жижиг ахицаа тэр бүр анзаарахгүй харин ч илүү сайн хийсэнгүй гэж өөрийгөө зэмлэдэг.
Харин жижиг ч гэсэн ахицаа, жижиг ч гэсэн өөрчлөлт хийхээр хичээн хийж буй бичил дадлуудаа хийнгүүтээ өөртөө чи мундаг шүү, чадлаа шүү эсвэл тийм ээ гайхалтай гэх мэтээр өөрийнхөө жижиг ахицаа тэмдэглэж байх нь дараа дараагийн зүйлээ илүү сайн хийх суурь болдог гэдгийг Бичил дадал номоо унших явцдаа бүр сайн бататгаж авч байна.
Энэ номыг уншиж дуусгасан хүн мэдсэн зүйлээ бага багаар хийж чадвал ямар олон зүйл дээрээ ахиц гаргах болоо гээд бодсон чинь бүр огшчихлоо. Энэ үгийг яагаад сонгосныг номоо уншаад та нар минь ойлгоно оо. За тэгээд өнөөдөр хийсэн нэг зүйл дээр өөрийгөө урамшуулаад нэг гоё үг эсвэл үйлдэл хийгээрэй. Алга таших, тиймээ гэж хэлэх гэх мэт ... Зүгээр л үүнийг хийгээд үз. 😊
10
4 comments
Gerelmaa Dugerkhuu
7
Өөртөө урам өгч байгаарай 🌱
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by