Аялал үргэлжилсээр…
Би анх ууланд гарахдаа бороотой өдрийн манантай зураг хараад тэр үзэмжийг нүдээр харахын тулд явж байсан юм л даа. Бороо шивэрсэн өдөр байсан тул өтгөн манантай ч таарсан, ганцаараа явсан болохоор сүүлдээ айгаад уулнаас хурдхан буусан гээч.
Хэд хоногийн өмнө хүмүүс ууланд янзагатай таарсан зургаа сошиалд тавьсан байхыг үзээд “хөөрхөн юм аа, надтай ч бас таараасай гэж бодоод өнгөрсөн.Тэгтэл өнөөдөр ингээд таарчихдаг байна шүү!
Бид оролдого хийсээр ирсэн цагт ямарваа нэг үр дүнд (эерэг) хүрэх нь гарцаагүй ээ. Би янзагатай таараагүй байсан ч ууланд горхи урсах чимээ, шувуудын жиргээн, нарны зөөлөн илч гээд олон сайхан зүйлийг мэдэрсэндээ сэтгэл ханамж өндөртөй буцна. Янзага олж харах нь миний гол зорилго хэдий ч таарах таарахгүйгээс үл хамааран зориглоод ууланд ирсэн байгаа нь мөн байгалийн сайхан үзэмж, амар амгалан мэдэрсэн нь надад туршлага дурсамж болон үлдэж байгаа юм.
Миний эртэч дадалтай болж, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилго алдаатай оноотой явж байгаа ч учраа олох гээд бууж өгөлгүй явж байна даа. Төлөвлөсөн цагтаа ажлуудаа амжуулж чадахгүй болохоор сэтгэлээр унах юм. Гэсэн ч урьдынхаасаа илүү эерэг олон зүйлсийг би мэдэрч байгаа😊✨🌼
“Төгсгөлийн шугам бол эгод зориулагдсан аялал бол зүрх сэтгэлд зориулагдсан”
- Mozez Singh -
2
1 comment
Erdnet Od Munkh
3
Аялал үргэлжилсээр…
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by