Activity
Mon
Wed
Fri
Sun
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
What is this?
Less
More

Memberships

16 contributions to Өглөөний гайхамшиг
Аялал үргэлжилсээр…
Би анх ууланд гарахдаа бороотой өдрийн манантай зураг хараад тэр үзэмжийг нүдээр харахын тулд явж байсан юм л даа. Бороо шивэрсэн өдөр байсан тул өтгөн манантай ч таарсан, ганцаараа явсан болохоор сүүлдээ айгаад уулнаас хурдхан буусан гээч. Хэд хоногийн өмнө хүмүүс ууланд янзагатай таарсан зургаа сошиалд тавьсан байхыг үзээд “хөөрхөн юм аа, надтай ч бас таараасай гэж бодоод өнгөрсөн.Тэгтэл өнөөдөр ингээд таарчихдаг байна шүү! Бид оролдого хийсээр ирсэн цагт ямарваа нэг үр дүнд (эерэг) хүрэх нь гарцаагүй ээ. Би янзагатай таараагүй байсан ч ууланд горхи урсах чимээ, шувуудын жиргээн, нарны зөөлөн илч гээд олон сайхан зүйлийг мэдэрсэндээ сэтгэл ханамж өндөртөй буцна. Янзага олж харах нь миний гол зорилго хэдий ч таарах таарахгүйгээс үл хамааран зориглоод ууланд ирсэн байгаа нь мөн байгалийн сайхан үзэмж, амар амгалан мэдэрсэн нь надад туршлага дурсамж болон үлдэж байгаа юм. Миний эртэч дадалтай болж, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилго алдаатай оноотой явж байгаа ч учраа олох гээд бууж өгөлгүй явж байна даа. Төлөвлөсөн цагтаа ажлуудаа амжуулж чадахгүй болохоор сэтгэлээр унах юм. Гэсэн ч урьдынхаасаа илүү эерэг олон зүйлсийг би мэдэрч байгаа😊✨🌼 “Төгсгөлийн шугам бол эгод зориулагдсан аялал бол зүрх сэтгэлд зориулагдсан” - Mozez Singh -
Аялал үргэлжилсээр…
☀️ Өнөө өглөө | Өдөр 7 (8/07)
⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
4 likes • 1d
Өглөөний мэнд, 4:45 цагт боссон. Ө/Г дадлуудаа хэрэгжүүлсэн. Гар утасгүй гадаа гүйж яваад цэлмэг тэнгэр, үүлс аажим аажмаар хөврөн явахыг хараад зураг дарах гэж яаран гэртээ орсон ч тэр агшинг камерт буулгаж чадсангүй😄
☀️ Өнөө өглөө | Өдөр 5 (8/05)
😴 Унтсан цаг: ⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс … 💬 Нойрны чанар нь хэр байдаг вэ? ...
3 likes • 3d
Өглөөний мэнд, 5 цагт боссон, Ө/Г дадлуудаа хэрэгжүүлсэн. Ээлжийн ажилтай тул эрт унтахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ бас шөнө гэртээ ирчихээд амрахгүй нэмж өөр зүйлс хийж цагаа улам оройтуулчихаад байх юм.
☀️ Өнөө өглөө | Өдөр 2 (8/02)
⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
2 likes • 6d
Өглөөний мэнд, 08:30 боссон, Ө/Г дадлуудаа хэрэгжүүлсэн✨
7-р сарын дүгнэлт
Ө/Г дадлаа амжилттай хэрэгжүүлээд 7 хоног өнгөрчээ. Өглөөний амар амгаланг мэдэрч, дотоод хүнтэйгээ ярилцах цаг гаргаж байгаадаа баяртай байна. Мөн миний өөрөө ч анзаараагүй нэг дадал нь өглөө, өдрийн цайгаа орхигдуулахгүй тогтмол иддэг болсон. /Бас гэрийхэндээ ч өглөөний цайг нь бэлдэж өгч байгаа/ 8-р сард: Тогтмол цагт унтах Өглөө гүйх Сахарын хэрэглээгээ багасгах Англи хэлээ сайжруулах 7 хоногт 1-2 удаа ууланд алхах 7 хоног, сараар нь төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж сурах гэсэн төлөвлөгөөтэй байна. Шинэ сар, шинэ сорилт, шинэ туршлага, шинэ бид! Амжилт хүсье ээ🤗✨💛
1-10 of 16
Erdnet Od Munkh
3
1 point to level up
@erdnet-od-munkh-9256
I’m Od

Active 5h ago
Joined Jul 23, 2026
Powered by