Сайн уу? 9-р долоо хоногийн эргэн дүгнэх асуултыг хуваалцаж байна.
Сорилыг хийсний дараа өөрөөсөө асуугаарай:
- Миний өгсөн амлалт юу байсан бэ?
- Үүнийг хэрэгжүүлэхэд юу хамгийн хэцүү байсан бэ?
- Хүүхдийн минь хариу үйлдэлд ямар өөрчлөлт анзаарагдсан бэ?
- Би өөрийнхөө талаар юу шинээр ойлгосон бэ?
- Энэ дадлыг цаашид үргэлжлүүлэх боломж байна уу?
Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн хүчтэй арга бол өөрийгөө хөгжүүлэх явдал юм.
Та өөрийгөө удирдаж чадвал хүүхэд тань өөрийгөө удирдаж сурна.
Та асуултын хариултаа хүсвэл комменоор хуваалцаарай!