Сайн уу?
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Бүх сайхан ээж, охид, эмэгтэйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе!
Энэ 7 хоногийн сорил бол "Өөрчлөлт надаас эхэлнэ" сэдвийн хүрээнд явагдана.
💛 Эцэг эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ өөрчлөхийг хүсдэг.
Гэхдээ бодит байдал дээр хүүхдүүд бидний хэлснийг биш, харин бидний хийснийг илүү дуурайдаг.
💛 Тиймээс энэ долоо хоногийн сорил бол:
Өөрийгөө удирдах чадвар буюу Self-Leadership талаар юм.
Self-leadership гэдэг нь өөрийн бодол, эмоц, үйлдэл, сонголтоо ухамсартайгаар удирдах чадвар юм. Хүүхэд өсгөхөд хамгийн хүчтэй нөлөө бол эцэг эхийн үлгэр дуурайлал байдаг.
💛 Хүүхэд тань таныг ажиглаж байгаа. Ингэхдээ тэд
• Та стрессээ хэрхэн зохицуулж байна
• Та алдаа гаргахдаа хэрхэн хүлээж авч байна
• Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна
• Та бусадтай хэрхэн харилцаж байна гэдгийг ажиглаж байгаа.
💛 Тиймээс өөрчлөлт хүүхдээс биш, биднээс эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох нь чухал юм.
Та яг юу хийх вэ?
- Энэ долоо хоногт өөртөө нэг амлалт өгнө. Энэ нь том зүйл байх албагүй.
Жишээ нь:
- Өдөрт 10 минут хүүхдээ бүрэн анхаарч сонсоно
- Уурлахын өмнө 3 удаа амьсгал авна
- Хүүхдээ шүүмжлэхийн оронд асуулт асууна
- Өдөр бүр талархлаа илэрхийлнэ
- Өөрийн стрессээ эрүүл аргаар зохицуулна
💛 Жижиг өөрчлөлтүүд гэр бүлийн уур амьсгалыг маш их өөрчилдөг.
Өнөөдөр өөрөөсөө асуугаарай 👇
Би ямар эцэг эх байхыг хүсэж байна?
Хариултаа цаасан дээр бичээд дахин уншаарай.
Жич: Тэнцвэртэй төлөвлөгч дэвтэр захиалахыг хүсвэл надтай чатаар холбогдоорой би таныг авах боломжтой хүнтэй нь холбоод өгөхдөө таатай байна 😀.
Амжилт хүсье!