Сайн уу,
Багш нь эх орондоо түр хугацаагаар ирээд сайхан байна 😀. За тэгээд шинэ 7 хоногийн сорилдоо тавтай морил!
Заримдаа эцэг, эхчүүд бид хүүхдээ муу болгохгүйн тулд “болохгүй” гэж маш их хэлдэг.
Гэхдээ:
Болохгүй гэж олон хэлэх нь хүүхдийг хязгаарлаж, хянаж байгаа мэт мэдрүүлдэг тэднийг хийх үйлдэлээс нь түр болон байнга зогсход хүргэдэг.
Харин "Болохгүй" гэж олон хэлэхийн оронд
"Асуулт" асууж тэдэнд "Бодож сурахад" туслах нь чухал юм.
Иймд энэ долоо хоногт бид хяналтаас чиглүүлэлт рүү шилжих дадлыг хийж үзнэ.
Юу хийх вэ?
Өдөрт дор хаяж 1 удаа хүүхдэд хэлэх гэж байсан “болохгүй” гэдгийг
Асуултаар сольж үзээрэй.
Жишээ:
❌ Битгий тэг!
✅ Өөр ямар аргаар хийж болох бол?
❌ Болохгүй, одоо боль!
✅ Одоо юу чамд хамгийн хэрэгтэй байна вэ?
❌ Чи ингэж болохгүй!
✅ Ингэвэл юу болох бол?
Зорилго нь: Хүүхдийг дуулгавартай болгох биш харин бодож, хариуцлага үүрч сурахад туслах юм.
Яагаад асуулт асуух нь чухал вэ?
- Асуулт хүүхдийг хамгаалалтаас гаргадаг
- Асуулт тархийг идэвхжүүлдэг
- Асуулт “Чиний бодол надад чухал” гэсэн мессеж өгдөг
- Энэ нь итгэлцэл, өөртөө итгэх итгэл, дотоод хяналтыг бий болгодог.
Та үргэлжилүүлэн "Хүүхдээ Ойлгоё" Үнэгүй Classroom-д байршуулсан хүүхдээсээ асууж болох 30 асуултуудыг олж үзээрэй 😀.
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй