WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! 🤍
Багш нь Монголд ирсэн байгаа. 7 жилийн дараа өвлийн улиралд эх орондоо ирсэн нилээн хүйтэн байна шүү 😃. Ээлжит сорилоо танилцуулая 😀.
Эхний 3 долоо хоногт бид:
  • ажиглаж сурлаа
  • эмоцыг нэрлэж сурлаа
Одоо дараагийн алхам бол "Холболт буюу connection"-ыг дадал болгоё.
ЭНЭ 7 ХОНОГИЙН Сорилд “Өдөрт 10 минут - зүгээр л хамт байх”
ЯГ ЮУ ХИЙХ ВЭ?
Энэ 7 хоногт: Өдөр бүр 10 минут
Дараах 3 дүрмийг баримтална:
  • утасгүй
  • зорилгогүй
  • засахгүй, сургахгүй
Зүгээр л хүүхэдтэйгээ хамт байна.
ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
  • Зүгээр сууж цай уух
  • Алхах
  • Хоол хийхдээ хамт байх
  • Дуу сонсох
  • Чимээгүй суух хүртэл OK
Чухал нь юу хийх биш, хамт байж байгаа мэдрэмж.
ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ?
Заримдаа бид “Нэг удаа том ярилцлага хийчихвэл хангалттай.”гэж андуу бодох гээд байдаг.
Гэвч хүүхдийн тархи
  • тогтмол
  • урьдчилан таамаглаж болдог
  • аюулгүй холболтоор "Итгэл"-ийг бүтээдэг.
Танд Амжилт хүсье!
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй
3
3 comments
Nergui Narankhuu
4
WEEK 4. Жижиг агшнууд хамгийн их нөлөөтэй
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by