Week 3. Сэтгэл хөдлөлийн хэл
Сайн уу, манайхаан за энэ 7 хоногийн CHALLENGE-ийн маань нэр бол "Сэтгэл хөдлөлийн хэл" өөрөөр хэлбэл бид энэ 7 хоногт “Өдөрт нэг эмоц нэрлэ”-х даалгавартай байна.
ЯГ ЮУ ХИЙХ ВЭ? гэвэл
Энэ 7 хоногт: Өдөрт 1 удаа дараах 3 алхмыг хий.
🔹 Алхам 1: ЭМОЦ буюу Сэтгэл хөдлөлөө АНЗААР
Өөрөөсөө (эсвэл хүүхдээсээ) асуу:
  • Би одоо юу мэдэрч байна вэ?эсвэл
  • Миний хүүхэд одоо юу мэдэрч байж магадгүй вэ? гэж
Нарийн байвал бүр сайн. Жишээ нь: Ууртай биш → бухимдсан, гомдсон, ядарсан гэх мэт
🔹 Алхам 2: ЭМОЦОО НЭРЛЭ
Ингэж хэлж болно
  • Би одоо урам хугарсан юм шиг байна.
  • Чи одоо айж байгаа байж магадгүй гэх мэт.
❌ Дараах зүйлсийг хийхгүй байх
  • Шүүмжлэхгүй
  • Засахгүй
  • Ингэх хэрэггүй” гэж хэлэхгүй шүү.
🔹 Алхам 3: ЭНЭ НЬ ХАНГАЛТТАЙ
Эмоцыг нэрлэх нь: Харилцагч хүндээ
  • зөвшөөрөл
  • баталгаа
  • тайвшралын мэдрэмж өгдөг.
Шийдэл хайх албагүй.
Сургамж өгөх албагүй.
🌱 Жишээ нь:
❌ Ингэж уурлах хэрэггүй.
❌ Жижиг юманд ингэж бухимдаад яах вэ гэх мэт зүйлс бүү хэл.
Үүний оронд доорхыг хэлвэл илүү тохиромжтой
✅ Чамд одоо бухимдал төрсөн юм шиг байна.
✅ Энэ чамд хэцүү санагдсан юм байна гэх маягаар тухайн хүний сэтгэл хөдлөлийн хэлийг ойлгож байгаагаа мэдрүүл...
Туршаад үзээрэй, 3 дахь өдөр би танд өөрийгөө эргэн дүгнэх асуултуудыг хуваалцах болно.
Амжилт хүсье!
Чиглүүлэгч, Багш Н. Нэргүй
4
0 comments
Nergui Narankhuu
3
Week 3. Сэтгэл хөдлөлийн хэл
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by