Сайн уу, манайхаан. За 11 дүгээр 7 хоногийн сорил эхэллээ. Өнгөрсөг 10 долоо хоногийн аяллынхаа өмнө ба одоо-г харьцуулж үзэцгээе!💗
💗💗 Яг юу хийх вэ?
Доорх өгүүлбэрийг бөглөөрэй:
Өмнө:
- Би ихэвчлэн ....................байсан
- Манай харилцаанд ....................их байсан
- Би эцэг эхийнхээ хувьд ....................гэж мэдэрдэг байсан
Одоо:
- Би арай илүү ....................болсон
- Манай харилцаанд ....................өөрчлөлт орсон
- Би өөрийнхөө тухай ....................гэж ойлгодог болсон
💗💗Анхаарч ажиглах зүйлс:
Өөрчлөлтөө нэрлэх нь маш чухал.Яагаад гэвэл нэрлэсэн өөрчлөлт:
- баталгааждаг
- итгэл болдог
- дараагийн шат руу алхах хүч болдог
💗💗 Бид Юу өөрчлөгдсөн бэ? гэдгийг харахгүй бол Юу өөрчлөгдөж болох вэ? гэдэгтээ итгэхэд хэцүү.
Өсөлт гэдэг ганц том үсрэлт биш.
Заримдаа өсөлт гэдэг:
- арай тайван болсон байдал
- илүү их сонсдог болсон байдал
- бага буруутгадаг болсон байдал
- илүү ухамсартай болсон байдал. Тэр ч бас жинхэнэ өөрчлөлт.
Коммент хэсэгт хуваалцаарай.
Энэ аяллын явцад миний анзаарсан хамгийн том 1 өөрчлөлт бол ..........................
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй