Week 10. Гэр бүлийн зураглал
Энэ долоо хоногт танай гэр бүлийн 3 сарын дараах харилцааны зураглалыг төсөөлж үзээрэй.
💗💗 Яг юу хийх вэ?
Өөрөөсөө асуугаарай:
3 сарын дараа манай гэр бүлд юу өөр байгаасай гэж хүсэж байна вэ?
Жишээ нь:
  • илүү тайван уур амьсгалтай
  • бага маргалддаг
  • хүүхэд маань илүү нээлттэй ярьдаг
  • би өөрөө бага уурладаг
  • бид хамтдаа цаг өнгөрүүлдэг болсон
  • илүү их ойлголцдог болсон
Ингэхдээ том төгс зүйл биш, бодит, дулаан, хүрч болохуйц зураг байхад хангалттай.
💗 💗 Заримдаа бид зөвхөн:
  • асуудал
  • алдаа
  • өдөр тутмын стресс
дээр төвлөрөөд хаашаа явж байгаагаа мартчихдаг.
Гэр бүлээрээ зураглалтай байх нь:
  • итгэл өгдөг
  • жижиг алхмуудад утга өгдөг
  • гэр бүлийн өсөлтийг илүү тод болгодог
💗💗 Коммент хэсэгт
3 сарын дараа манай гэр бүл.................... байгаасай гэж хүсэж байна гэдгээ бусадтайгаа хуваалцаж болно шүү.
3
0 comments
Nergui Narankhuu
3
Week 10. Гэр бүлийн зураглал
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by