Оройн мэнд!
Бүгдээрээ сайн сууж байсан уу?
Би нь өнгөрсөн 7 хоногт улиралын шалгалтуудаа өгч, албан ёсны оюунтны амралт эхэллээ 🥰
11 сар маань үнэхээр хөл хөдөлгөөнтэй сар байлаа. Зөндөө олон зүйлийг амжуулжээ, тэр бүр гаргаж хуваалцаад байгаагүй ч. Өнөөдөр төлөвлөсөн байсан 11 сараа нэг дүгнэе гэж бодлоо.
Хийж гүйцэтгэсэн ажлууд:
- Ээлжит нэгэн семистрдээ ассессмент даалгаваруудаа хийж дуусгаад, амралтаа эхлүүлж чадлаа.
- Өнөрмаа найзтайгаа Brand Master Workshop-оо зохион байгуулсан.
- Өсвөр насны ганцаарчилсан дасгалжуулалтад хамрагдсан үйлчлүүлэгчтэйгээ ажиллаж дууслаа, гэр бүлийнхэний уулзалтаа ч хийж дууссан.
- Skool дээрх Edura коммунитид оруулсан хичээл, мэдээллээ бага зэрэг шинэчилж, сайжрууллаа, нэмэлт хичээлүүд бэлтгэж байгаа.
- Цэцэрлэгийн багшийн ажлаа хийж байгаа, цаашлаад хариуцлагатай ажилтан (Responsible Person) болох сургалтаа хийж дуусгалаа.
- Өнөрмаа найзтайгаа хамтарсан "Brand Master" сургалтаа албан ёсоор эхлүүлсэн, эхний Модуль дээрээ явж байна.
- Их сургуулийн монгол хоер найзтайгаа хамтдаа семистрээ дуусгасанаа тэмдэглэж, найзуудын цагийг гаргав...
- Би өөрийнхөө бие сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарч 30 өдрийн илүү эрүүл бас ухамсартай хооллох, хөдөлгөөн хийх тоогоо олшируулах чалленжийг өөртөө хийж, 26 өдөр хийсэн байна...
гэх мэт төлөвлөсөн ажлуудаа хийж чадсан байна. Мэдээж ганц нэг төлөвлсөн ч хийж амжаагүй ажлууд байна .
Тэдгээр ажлуудаа 12 сардаа оруулж төлөвлөсөн байгаа .
Тун удахгүй 12 сарын төлөвлөгөөндөө танд хэрэг болохуйц ажил хуваалцая гэж төлөвлөж байна.
Та хэдийн маань 11 сар хэр байв?
12 сараа төлөвлөчихсөн үү? Баярын сар болохоор догдлолтой байгаа байх даа
Энэ сар юун дээр илүү анхаарал өгье гэж бодож байна даа?
Н.Нэргүй
Чиглүүлэгч, Багш