Тархи мэдрэл судлаачид
Тархи мэдрэл судлаачид 20-25 жилийн өмнө, тархины өөрчлөгдөх чадамжид эргэлзэж байлаа. Хэрэв та ерөнхийдөө ууртай зан авиртай, гунигтай байдалтай, санаа зовомтгой бол өөрчлөгдөхгүй, үлдсэн амьдралдаа ч гэсэн тийм л байна гэж үзэж байсан бол тэд эхлээд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐥𝐚𝐬𝐭𝐢𝐜𝐢𝐭𝐲 буюу тархи, мэдрэлийн уян хатан чанарыг нээснээр одоо ШУ-чид хүний зан авир (хандлага) өөрчлөгдөж болно, энэ бол neuroplasticity юм гэж үзэж байна.
Дараа нь тэд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐚𝐭𝐡𝐰𝐚𝐲 “мэдрэлийн зам”-ыг нээсэн. Өөрчлөлт бидний тархин дотор аз жаргалын хурдны зам, хайр энэрлийн хурдны зам, мэргэн ухааны хурдны зам, ухаарахуйн хурдны зам гэсэн шинэ "хурдны замууд"-ыг бий болгодог. Энэ нь тархинд эрс хувирал бий болгож улмаар бие дээр биежиж бий болдог.
Мөн насанд хүрсэн хүний тархинд 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐠𝐞𝐧𝐞𝐬𝐢𝐬 (нейрогенез- мэдрэлийн эс нейрон шинээр үүсэх процесс) байна гэдгийг нээсэн. Генийн илрэл хүртэл бясалгалаар өөрчлөгддөг. Тиймээс, хэрэв та аз жаргалгүй төрсөн бол асуудал байхгүй - танд итгэл найдвар байна, та өөрчлөгдөж чадна. ШУ-чид надад хэлэхдээ бясалгал хийхдээ тархиа ухамсартайгаар өөрчилж болно. Өөрөөр хэлбэл, та тархиа өөрийн хүслийн дагуу өөрчилж болно гэж хэлсэн.
Бясалгалын тусламжтайгаар тантай хамт төрсөн мэт зан ааш, хандлага, сэтгэлийн төлөвөө өөрчилж болно, энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐥𝐚𝐬𝐭𝐢𝐜𝐢𝐭𝐲,
Бясалгалын тусламжтайгаар тархин дотор цоо шинэ хариу үйлдлийн замуудыг бий болгож болно, энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐩𝐚𝐭𝐡𝐰𝐚𝐲,
Бясалгалын тусламжтайгаар таны ямар ген идэвхжиж, аль нь унтрах вэ, удамдаа юуг батжуулан дамжуулах вэ гэдгээ шийдэж болно энэ бол 𝐧𝐞𝐮𝐫𝐨𝐠𝐞𝐧𝐞𝐬𝐢𝐬.
Бясалгалаар дамжуулан тархиа биологийн түвшинд шинэчилж болно.
Энэ амьдрал дээрээ хүссэн сайн сайхан үр дүнг бүтээж болно.
14
10 comments
Өсөхжаргал Цэдэгмаа
6
Тархи мэдрэл судлаачид
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by