Өөрийгөө л цэгцэл. Чамайг цэгцэрвэл ертөнц аяндаа цэгцэрнэ.
Агнистын Гэгээ.
Тийм ээ, эхлээд би өөрөө л эмх цэгцэндээ орох ёстой.
Уур бухимдал, гуниг гутрал, айдас зовнил, сэтгэл ханамжгүйн мэдрэмж бүхэн миний дотоод ертөнц хөл, толгойгоо алдсаныг илтгэнэ.
Түгшүүрийн дохио асч байгааг мэдэрсэн л бол бушуу “өрөөндөө” ор гэж багш хэлж байна. Энэ өрөө бол миний дотоод ертөнц. Өөр хэн ч хөл тавих эрхгүй орон зай. Энд хог новш хөглөрч байгаа бол өөрийн минь л “уран бүтээл”.
Хэн нэгэн орж ирээд цэвэрлэх боломжгүй. Хог тарьсан хүн өөрөө л цэвэрлэх ёстой. “Бусад хүн намайг гомдоосон, би тэднээс болж үймэрч байна” гэж үглэн дуу тавихаа больё.