Айдас
Хамгийн аюултай цэрэг бол алдах юмгүй цэрэг гэдэгдээ.
Ямар нэгэн юм болохоо болиод, асуудал үүсээд, айдас түгшүүрийн мэдрэмж төрөхөөр "Яана аа" гээд л айгаад үйлдэл гарахаа болиод бүх зүйлийг сөргөөр хараад эхэлдэг шүү дээ.
Хэдийгээр нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй байлаа ч яг энэ үед бүр ухамсартайгаар бодолдоо шинэ өнцөг өгч хандлагаа өөрчлөөд үзээрэй.
Жишээ нь: "Би мөнгийг яаж олохоо мэдэж байгаа юм чинь яагаад мөнгөгүй болохоос айна гэж?"
"Би дахиад эхэлж чадахаа мэдэж байгаа юм чинь алдахаас яагаад айх юм?" Гээд бодоод, асуугаад ирэхээр тухайн үүссэн асуудлаас гарах арга зам, шийдвэр тодорхой болчихдог юм билээ.
Ядаж л зоригтой болчихдог.
Зүгээр л өөрийгөө "чадна" гэдгийг мэдэж байхад л хангалттай байдаг.
Тухайн нөхцөл байдлыг өөрийнхөө дээр биш түүнийг дээрээс нь хараад шийдвэрлэж үзээрэй.
21
21 comments
SuwdErdene Ganzul
4
Айдас
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by