"ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ"
Эхлээд бусдаас хамааралгүй хайрыг өөртөө бүтээ. Өрөөндөө ганцаар сууж байхдаа хайрын долгионыг эргэн тойрноо үүтгэ. Далайд сэлж шумбаж байгаа шиг түүндээ бүжиж, баяс. Эхэндээ чамд хачин жигтэй санагдаж магад. Өрөөгөө хайрын энергиэр дүүргэхэд эргээд чам руу долгион ойж, баяр таашаал мэдрүүлнэ. <<Энэ үнэн явдал уу? Эсвэл би өөрийгөө ховстож, хуурч байна уу?>> гэж эргэлзэх байх. Хайрлаж хайрлуулахын тулд амраг садан, анд найз гээд л өөр хэн нэгэн хэрэгтэй гэсэн үзэл бодолд бид хүлэгдсэн болохоор тэр. Өрөөл бусдаас хамаарсан хайр бол ядмаг хайр. Өөрөө өөрөөсөө ундраасан энерги л чинхүү хайр юм. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрын далайг дагуулж яв. Тэгвэл чамаас өвөрмөц анхилга, цэнгэг эрчим цацарч эхэлнэ. Хэн нэгний гарыг барихад түүний бүх биеэр долгион тархана. Дэргэд чинь байсан хүн ямар ч шалтгаангүй баяр баясгаланг мэдэрнэ. Үүнийг чи өөрөө ажиглах боломжтой. Өглөг үйлдэхэд бэлэн болсон тэр үедээ сав болж чадах бусдыг эрвэл зохино.
4
6 comments
Davaanym Bvrentogtoh
6
"ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ"
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by