Сүнслэг сэрэхүйн төөрөгдөл
Маш олон бясалгагч, иогч, гуру, багш нар хуурамч гэгээрэл, хуурамч сүнслэг сэрэхүйд төөрдөг. Тэнд насаараа үлдэх нь ч бий.
1. Өөрийгөө бусдад зарлах. Би гэгээрчлээ. Миний сүнс сэрчлээ. Би бусдаас онцгой гэж л байгаа бол болоогүй байнаа гэсэн үг. Ихэвчлэн мэдлэг мэдээллүүдийг эго цуглуулаад гэгээрсэн мэт дүрслэл үзүүлдэг.
2. Хэн нэгэн таныг онцгой гэх. Хаан хатны сүнс, галактикийн эзэн, ромбо гариг ч юмуу хийсвэрлэлд хөтөлдөг. Энэ нь таниас мөнгө авах арга болохоос өөр нээх юм байхгүйдээ. Хүн эдийн засгийн боломжтой болоод ирэхээр мөнгөөр шийдэж чадах бүхнийг шийдсэний дараа бурхан болох хүсэлд автана. Эндээр л зальжин сэрэлэн этгээдүүд ажиллаад хэдэн цаас босгочоод байгаан.
3. Сэтгэл хөдлөлийн оргилыг гэгээрэлтэй андуурах.
Бясалгал, залбирал, арга засал, энергитэй ажиллах үед хүчтэй мэдрэмж, гэрэл харах, бие халуу оргих, нулимс асгарах зэрэг туршлага гарч болно. Гэхдээ туршлага бол зам, зорилго биш. Өнөөдөр оргилд хүрээд маргааш уурлаж, атаархаж, айж байвал жинхэнэ гүн өөрчлөлт болоогүй байна гэсэн үг.
4. Амьдралаас зугтахыг сүнслэг зам гэж ойлгох.
Хариуцлагаас зугтах, мөнгө, харилцаа, гэр бүлээ “материаллаг доод түвшин” гэж үл тоох. Жинхэнэ сэрэхүй бол бодит амьдралаас дайжих биш, харин түүнийг илүү ухамсартайгаар туулж сурах явдал. Өдөр тутмын амьдрал дээрээ даруу, хариуцлагатай, хайр энэрэлтэй байж чадахгүй бол гүн ухааны үгс нэмэргүй.
5. Бусдыг буруутгаж, өөрийгөө зөвтгөх.
“Тэр хүн ухамсар доогуур”, “Тэд 3D түвшиндээ үлдсэн” гэх мэт шошго хадах нь дотоод айдас, бардамнал хоёрын илрэл. Сэрэхүй нэмэгдэх тусам шүүлт багасч, ойлголт нэмэгддэг. Даруу төлөв, чимээгүй өөрчлөлт л жинхэнэ өсөлтийн шинж.
Жинхэнэ сүнслэг сэрэхүй чанга биш, нам гүм.
Энэ нь өөрийгөө онцгой болгох биш, энгийн болгох процесс.
Илүү их мэдэх биш, илүү их хайрлаж, ойлгож сурах тухай.
Хэрэв чи “Би гэгээрсэн үү?” гэж асууж байвал магадгүй чи зам дээрээ явж л байна.
Харин “Би гэгээрсэн” гэж бат итгэж байвал магадгүй зогсчихсон байна.
Сэрэхүй бол дүр биш, туршлага биш, харин өдөр тутамдаа эгогоо бага багаар таньж, суллаж явах зориг юм. #copy
10
12 comments
Byambajargal Boldbaatar
6
Сүнслэг сэрэхүйн төөрөгдөл
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by