Баярлалаа талархлаа💓💓💓
🌹 Талархаж, баярлаж талархлаа баярлалаа гэж чинь сэтгэлээсээ хэлж явдаг хүний ажил үйлс бүтдэг.
🌹 Хүний ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байхын үндэс нь ердөө л ТАЛАРХАЛ дээр тогтдог юм байна гэдгийг би ойлгосон.
🌹 ​Энэ бол номын хуудаснаас уншсан хоосон номлол биш, амьдралын нугачаанд мэдэрсэн бодит үнэн юм. 🌹 Сэтгэл баяр баяслаар дүүрэн, байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ талархаж сурсан цагт хорвоо ертөнц тэр чигээрээ танд туслахаар үүд хаалгаа нээж эхэлдэг.
🌹 ​"Баярлалаа" гэдэг үг бол хамгийн хүчтэй залбирал ч гэдэг.​ 🌹 Талархаж мэддэг хүний дотоод сэтгэл гэрэлтэж, тэрхүү эерэг энерги нь зөв хүмүүс, зөв боломжуудыг соронзон мэт өөртөө татдаг. 🌹 Харин гомдол тээсэн газар саад мундахгүй, талархал цэцэглэсэн газарт зам мөр аяндаа засагддаг жамтай.
🌹 ​Ажил бүтэх нь ур чадвараас илүүтэй хандлагаас шалтгаалдаг.
🌹 Баяртай сэтгэлээр чин сэтгэлээсээ хийсэн үйл бүхэн үр өгөөжөө өгдөг.
🌹 Магадгүй өнөөдөр бүх зүйл санаснаар чинь болохгүй байж болох ч, байгаа өчүүхэн зүйлдээ ч болов баярлаад үзээрэй.
🌹 Тэр мөчөөс эхлэн таны ажил үйлс цэгцэрч, амьдрал танд инээмсэглэж эхлэх болно.
🌹🌹🌹ӨДРИЙГ ТАЛАРХАЖ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ🌹🌹🌹
8
14 comments
Gantsetseg Ganaa
6
Баярлалаа талархлаа💓💓💓
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by