🔥Ихэнх хүмүүс цээжээрээ гүехэн амьсгалдаг нь тархийг "түгшүүрийн" байдалд оруулдаг. Зөв амьсгал нь хэвлийн амьсгал.🤗🤗🤗
💧Бэлтгэх: Нуруугаа цэх суугаад эсвэл дээш харан хэвтээд нэг гараа цээжин дээрээ, нөгөө гараа хэвлий (хүйсний орчим) дээрээ тавина.
💧Амьсгал авах: Хамраараа удаан, зөөлөн амьсгал авна. Энэ үед цээжин дээрх гар хөдөлгөөнгүй байж, харин хэвлий дээрх гар дээш (эсвэл гадагш) түлхэгдэж буйг мэдэрнэ.
Түр зогсолт: 1-2 секунд амьсгалаа барьж, дотоод энергиэ мэдэрнэ.
💧Амьсгал гаргах: Уруулаа шүгэлдэж байгаа мэт хэлбэртэй болгоод маш удаан гаргана. Хэвлий дотогшоо орж, уушгины бүх агаар шавхагдаж буйг ажиглаарай.