✨️Би анх бясалгалыг бурхан, лам, гэгээнтэн хүмүүс бясалгал хийдэг байх гэж боддог байсан. Харин өөрийгөө хөгжүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, амжилт руу явахад бясалгал их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг мэдэж авсан.
✨️Эхлээд яаж хийхээ мэдэхгүй, анхаарал төвлөрөхгүй, нойр хүрнэ, ихэнхдээ унтчихдаг байсан😅
✨️Амжилтын, мөнгөний, өөртөө зориулсан батламж үг, афирмэшнүүдийг хэрэглэж эхэлснээр анхаарал минь төвлөрч, бясалгал хийхэд дөхөмтэй болж, би хийж чадах юм байна гэсэн сэтгэл ханамж төрж эхэлсэн юм.
✨️Бясалгал нь зүгээр сууж, нүдээ аних биш юм байна. Энэ бол дотоод хүнээ нээж, зөн совингоо хөгжүүлж, стрэсс, уур уцаараа дарж, сайн сайхан бүхнийг амьдралдаа татахын эхлэл юм байна гэдгийг өөр дээрээ мэдэрсэн.
- Та нар минь бясалгалыг хэрхэн ойлгодог вэ?