Алсын хараагүй, юмыг том зургаар харж чаддаггүй, ёс суртахуун, итгэл үнэмшилгүй, амин зорилго ихтэй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Ийм хүмүүс зөвхөн өнөө маргаашаа бодож, наана цаана таарсан боломж бүхнийг авч тэрийгээ зөв гэж боддог учраас бусдыг хуурч мэхлэх, итгэлийг нь алдахыг юман чинээ тоодоггүй. Тийм хүмүүст сэтгэл, цагаа зарцуулсны л гарз болдог. Өөрийгөө ч бусдыг ч хайрлаж мэддэггүй бусдад ямар санагдах нь огт чухал биш байдаг. Эргэн тойрондоо чанартай хүнлэг хүмүүсийг байлгана гэдэг нэг талаараа хэцүү бас хамгийн чухал зүйлсийн нэг ялт ч үгүй мөн.