Хил хязгаар яагаад чухал вэ?
Олон хүн хил хязгаарыг хатуу, хөндий, хайргүй байхтай андуурдаг. Гэтэл үнэндээ хил хязгаар бол өөрийгөө хамгаалах дотоод механизм юм.
Хил хязгааргүй үед бид бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө түрүүлж тавьдаг.
Дургүй байсаар “за” гэж хэлдэг.
Ядарсан ч тайлбарлаж, шархалсан ч ойлгохыг хичээдэг.
Эхэндээ тэсвэр шиг санагдана.
Харин дараа нь ядаргаа, дургүйцэл, хоосрол болж хувирдаг.
⚠️ Хил хязгаар алдагдсаны ЧИМЭЭГҮЙ ШИНЖҮҮД
• “Би л буруу юм шиг” мэдрэмж байнга төрөх
• Өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх
• Бусдын сэтгэл санааг таах гэж ядрах
• Тайван байх үед ч дотор түгших
ЯАГААД ХИЛ ХЯЗГААР ЧУХАЛ ВЭ?
Хил хязгаар:
• таныг муу хүн болгодоггүй
• харин өөрийгөө хүндэлдэг хүн болгодог
• харилцааг тасалдаггүй
• харин эрүүл болгодог
Хэн нэгний тав тухын төлөө
өөрийгөө байнга золиослох шаардлага танд байхгүй.
👉 Яг одоо хийж болох 3 энгийн алхам
☝️ Хэн нэгэн танд таагүй санагдвал
“Би одоо зогсох хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асуу.
☝️ Бүхэнд “за” гэж хэлдэг зангаасаа
өөрийгөө ажигла.
☝️ Амрах, холдох шаардлага гарч ирвэл
өөртөө зөвшөөр.
👉 Хил хязгаар тогтооно гэдэг нь
өөртөө: “Би бас чухал” гэж хэлж буй хэлбэр юм.
Хил хязгаар бол харилцааг таслах тухай биш.
Өөрийгөө алдахгүй байх тухай юм.
Эцэст нь:
Өнөөдрөөс эхлээд бусдыг гомдоохоос түр түдгэлзэхээсээ өмнө өөрийгөө гомдоож байгаа эсэхээ анзаараарай.
Сүүлийн үед #зүгээр” гэж хэлэхдээ
юуг дотороо дарж байна .
Хил хязгаар тогтооно гэдэг өөртөө “би чухал” гэж хэлж буй хэлбэр🩷🩷🩷
2
1 comment
Davaanym Bvrentogtoh
6
Хил хязгаар яагаад чухал вэ?
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by