Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
What is this?
Less
More

Memberships

M trading

391 members • Free

54 contributions to M trading
Дэлхий дахинаа #20
Трамп Хятадыг зорилоо. 2017 оноос хойш анх удаагаа Ши - Трамп 2 уулзах гэж байгаа ба энэ уулзалтын үр дүн дараагийн урт хугацааны BIAS-г тодорхойлох болно. Ираны асуудал болон 2 улсын хоорондох худалдаа, тариф, чип, газрын ховор гэх зэргээр маш том асуудлуудын хариулт, гаргалгааг гаргаж өгнө. Трамптай хамт Elon, Nvidia-ийн CEO Jensen Huang зэрэг хүмүүс цуг явах багт байгаа юм байна. Ши энэ жил буюу 2026 онд Америк улсад айлчилна - Трамп Ираны асуудал удахгүй дуусна - Трамп Иран улсын эдийн засаг нь Хятад улсаас хараат тул Америк Хятад 2 тохирч чадвал Ираны дайн дуусах боломж байгаа юм. Гэсэн хэдий ч талуудын санал эсрэг байр суурьтай байгаа тул одоог болтол шийдэлд хүрээгүй байгааг Хятад нэг талд нь шийдэж өгөх байхаа. Уулзалт маргааш Бээжин хотод эхлэх ба 2 өдөр үргэлжилнэ.
3
0
Дэлхий дахинаа #19
Трамп - Ши 2ын уулзалт 5 сарын 14 - 15-ны өдрийн хооронд болох нь баталгаажлаа. Тус уулзалт нь Бээжин хотод болох ба Трамп Хятадад руу явах юм. Ингээд нэг юм дэлхийн 2 босс уулзахаар болсон нь зах зээлд эерэг нөлөө авч ирж байна. Трамп өчигдөр яриа хийсэн ба тус ярианы гол агуулгыг хүргэе: - Хятад улс Америк улсын нутаг дэвсгэрт 1 триллион долларын санхүүжилт хийх ба үйлдвэр барихаар болсон. - Америк улс Тайваньд зэвсэг нийлүүлэх тухай Хятад улс үүнийг зөвшөөрсөн - Газрын ховор болон чипны үйлдвэрлэл, Ираны асуудал гэх зэргээр яриа голчилон өрнөх ба үүнд талууд ойлголцолд хүрсэн болохоор уулзаж байгаан тодорхой биз ээ. Иран - Израйл - Америкын асуудал: Иран улс хагассайн өдөр "Дайныг зогсоох сүүлийн нөхцөл" -өө Америкын талруу Пакистан улсаар дамжуулан хүргүүлсэн хэдий ч Америкын талаас " Байж боломгүй " гэдэг үгээр зөвшөөрөлд хүрч чадсангүй. Трамп үүнийг " Хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, бараг тэтгэмж хүссэнтэй адил зүйл " гэсэн байна. Ингээд энэ 2ын асуудал нэг талдаа гарахгүй удаад байвал Америк - Хятадын асуудал бас л удах байх. Одоо бүх зүйл Хятадаас хамааралтай болчихлоо гэхэд ер нь болохоор нөхцөл дээр хүрээд ирлээ. Америк угаасаа Ирантай дахиж гал нээж болохгүй нөхцөлд байгаа ба 11 сард болох Конгрессын сонгуульд уг асуудал гол ярианы сэдэв болох юм. Нөгөө талаас Хятад магадгүй Трампыг биш Biden хавьцаа чих зөөлөн хүн ч хүсэж байж болох юм. Шинэ FED Chair-ээ Америкчууд өлгийдөн авлаа: Санал хураалт болж дараагийн боссоор хөөрхий өвгөн ах Jerome Powell-ийг залгаж залуу хүү Kevin Walsh сонгогдлоо. Трампын бодлогын хүүг бууруулахаар томилоод байгаа хүн ба эхнэрийнхаа ачаар уг суудалд хүрсэн гэх яриа нилээдгүй газар аваад байна. Эхнэр буюу Jane Lader нь Трампын үнэнч дэмжигч ба алдарт Estee Lauder-ын өв залгамжлагч тэрбумтан юм. Jane-ий аав нь болох Ronald Lauder нь олон жилийн турш Republic намын дэмжигч, санхүүжилт, хандив өгдөг байсан ба хөрөнгө нь 5 орчим тэрбум. Ronald Trump-тай 60 гаруй жил нөхөрлөж байгаа юм байна. Нэг их сургуулийг хамтдаа төгссөн бараг нэг анги байсан юм уу даа. Мөн Jewish хүн юм байнаа. Америк дахь Jewish-ын холбоо, нийгэмлэлийг анх нээж үүсгэн байгуулаж, Аustria улсад элчин байсан, NY хотын захирагч байсан гэх зэргээр нилээд түүхтэй хүн байна. Юу болохнуу харж л сууя даа ...
3
0
Дэлхий дахинаа #18
Иран улс хагассайн өдөр Америк руу сүүлийн удаа өөрсдийн дайн дуусах боломжит тохиролцоо бүхий 14 саналыг хүргээлсэн хэдий ч Трамп үүнийг боломжгүй гэж үзэн татгалзсан байна. https://x.com/EricLDaugh/status/2051036900555931831?s=20 Америкын тал удахгүй Иран улс руу гал нээнэ. Хятад улс Америкын хориг болон тарифыг үл тоон Ираны газрын тосыг авсаар байх болно гэдгээ хэллээ. Америк талаас Хятад руу хэрэв Ираны газрын тосыг авбал 100 хүртэл хувиар тариф тавина гээд байсан билээ. https://x.com/BullTheoryio/status/2050990172490346912?s=20 Америк улс Европоос цэргээ татаж эхэллээ. Герман, Испани улсаас 5000 гаруй цэргээ татсан ба удахгүй бусад улсуудаас мөн татахаа мэдэгдэлээ. https://x.com/Reuters/status/2050374712451031490?s=20 Трамп дахин Европт 25 хувийн тариф тавих ба энэ удаад эхлээд машины импорт дээр тавих юм байна. https://x.com/RapidResponse47/status/2050241940638089398?s=20 "PROJECT FREEDOM" гэх зүйлыг эхлүүлж байгаа тухай Трамп дөнгөж сая бичсэн байна. Үүнд далайн тээврийн асуудал саадгүй байхад бидний талаас анхаарах болно. Мөн энэ нь хэн хэндээ хэрэгтэй ба Ойрхи Дорнодын цагаар 1 дэх өдрийн өглөөнөөс эхлэнэ гэсэн байна. https://x.com/financialjuice/status/2051039982278660581?s=20
8
0
Дэлхий дахинаа #18
Public live
Оройн мэнд, Public live яаж орох вэ? Шууд орж болох уу?
0 likes • 16d
Өглөөны мэнд. Шууд орж болно.
Дэлхий дахинаа #17
Иран улсын Гадаад яамны сайд Araghchi 1 дэх өдөр Москва хотод Путинтэй уулзсан байна. Уулзалтын гол асуудал нь Орос улс Иран улсад бүх талаар туслах, юу ч байсан дэмжэх тал дээр гэрээ байгуулсан байна. Ираны тал дангаараа угаасаа Америктай удаан хугацаанд байлдахын тулд том улс орнуудын туслалцаа хэрэгтэй байсан тэрийгээ ч цаг алдалгүй хийж байна. Дайн удахгүй эхэлнэ. Цагтай бөмбөг шиг л .... https://x.com/FoxNews/status/2048895127981076640?s=20 https://x.com/BRICSinfo/status/2048768460931412027?s=20 Иран - Оросын уулзалтаас өмнө Орос улсын Батлан хамгаалахын сайд Andrey Belousov Хойд Солонгос явж Kim Jong Un-тай уулзсан байна. https://x.com/BRICSinfo/status/2048419219671273718?s=20 Иран улс ямар ч улстай Уран болон цөмийн зэвсгийн талаар хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэлээ. Америк улсын гол зорилго нь болоод байгаа ураны баяжуулалтын асуудал энэ мэдэгдэлээр боломжгүй гэдэг нь нийт маш тодорхой болж ирж байна. 2 дах уулзалт бүтэнсайн өдөр болох хэдий ч Ираны тал хэлэлцээр хийхгүй гэж, Америкын талаас Трамп " Өөрийн орны хүмүүсээ явуулахгүй Ираны цаасыг авахын тулд бид 17, 18 цаг нисэх хэрэггүй хэрэв тэд хүсвэл надруу залгаад өөрсдийн гэрээгээ явуулахад болно. Би Цагаан Ордоноос гарын үсгээ зураад өгнө" гэсэн байна. Дайны үед Хормуз хэзээ ч нээгдэхгүй. https://x.com/BRICSinfo/status/2048412760598352380?s=20 Энэ хооронд Трамп Хятад улсын 40 орчим тээврийн компанид хориг тавьсан ба үүний дотор Хятад улсын хамгийн томоосоо 2т орох Hengli Petrochemical гэх компаныг хоригт оруулсан байна. Hengli нь өдөрт 400,000 баррелыг Иран улсаас Хятад руу тээвэрлэдэг байсан ба үйл ажиллагаа нь 2023 оноос эхэлсэн юм байна. Трамп, Ши хоёрын уулзалт болохгүй л болов уу. Ийм асуудлын дараа бол бүүр ч худлаа байх https://www.washingtonpost.com/national-security/2026/04/24/china-iran-oil-treasury-sanctions/
14
0
1-10 of 54
@nova-novalzyer-1865
OF

Active 16h ago
Joined Mar 29, 2026
Powered by