Иран улсын Гадаад яамны сайд Araghchi 1 дэх өдөр Москва хотод Путинтэй уулзсан байна. Уулзалтын гол асуудал нь Орос улс Иран улсад бүх талаар туслах, юу ч байсан дэмжэх тал дээр гэрээ байгуулсан байна. Ираны тал дангаараа угаасаа Америктай удаан хугацаанд байлдахын тулд том улс орнуудын туслалцаа хэрэгтэй байсан тэрийгээ ч цаг алдалгүй хийж байна. Дайн удахгүй эхэлнэ. Цагтай бөмбөг шиг л ....
Иран - Оросын уулзалтаас өмнө Орос улсын Батлан хамгаалахын сайд Andrey Belousov Хойд Солонгос явж Kim Jong Un-тай уулзсан байна.
Иран улс ямар ч улстай Уран болон цөмийн зэвсгийн талаар хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэлээ. Америк улсын гол зорилго нь болоод байгаа ураны баяжуулалтын асуудал энэ мэдэгдэлээр боломжгүй гэдэг нь нийт маш тодорхой болж ирж байна. 2 дах уулзалт бүтэнсайн өдөр болох хэдий ч Ираны тал хэлэлцээр хийхгүй гэж, Америкын талаас Трамп " Өөрийн орны хүмүүсээ явуулахгүй Ираны цаасыг авахын тулд бид 17, 18 цаг нисэх хэрэггүй хэрэв тэд хүсвэл надруу залгаад өөрсдийн гэрээгээ явуулахад болно. Би Цагаан Ордоноос гарын үсгээ зураад өгнө" гэсэн байна.
Дайны үед Хормуз хэзээ ч нээгдэхгүй.
Энэ хооронд Трамп Хятад улсын 40 орчим тээврийн компанид хориг тавьсан ба үүний дотор Хятад улсын хамгийн томоосоо 2т орох Hengli Petrochemical гэх компаныг хоригт оруулсан байна. Hengli нь өдөрт 400,000 баррелыг Иран улсаас Хятад руу тээвэрлэдэг байсан ба үйл ажиллагаа нь 2023 оноос эхэлсэн юм байна. Трамп, Ши хоёрын уулзалт болохгүй л болов уу. Ийм асуудлын дараа бол бүүр ч худлаа байх
Америк олон тооны хэрэгцээт барааг Ойрхи Дорнод руу тээвэрлэсэн хэвээрээ байна. Дайнд хамгийн чухал нь араас ирэх хангамж байдаг гэдгийг олон дайн баталсан байдаг. Хоёр талаас дайнд бэлдсээр