Дэлхий дахинаа #19
Трамп - Ши 2ын уулзалт 5 сарын 14 - 15-ны өдрийн хооронд болох нь баталгаажлаа. Тус уулзалт нь Бээжин хотод болох ба Трамп Хятадад руу явах юм. Ингээд нэг юм дэлхийн 2 босс уулзахаар болсон нь зах зээлд эерэг нөлөө авч ирж байна. Трамп өчигдөр яриа хийсэн ба тус ярианы гол агуулгыг хүргэе:
  • Хятад улс Америк улсын нутаг дэвсгэрт 1 триллион долларын санхүүжилт хийх ба үйлдвэр барихаар болсон.
  • Америк улс Тайваньд зэвсэг нийлүүлэх тухай Хятад улс үүнийг зөвшөөрсөн
  • Газрын ховор болон чипны үйлдвэрлэл, Ираны асуудал гэх зэргээр яриа голчилон өрнөх ба үүнд талууд ойлголцолд хүрсэн болохоор уулзаж байгаан тодорхой биз ээ.
Иран - Израйл - Америкын асуудал:
Иран улс хагассайн өдөр "Дайныг зогсоох сүүлийн нөхцөл" -өө Америкын талруу Пакистан улсаар дамжуулан хүргүүлсэн хэдий ч Америкын талаас " Байж боломгүй " гэдэг үгээр зөвшөөрөлд хүрч чадсангүй. Трамп үүнийг " Хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, бараг тэтгэмж хүссэнтэй адил зүйл " гэсэн байна. Ингээд энэ 2ын асуудал нэг талдаа гарахгүй удаад байвал Америк - Хятадын асуудал бас л удах байх. Одоо бүх зүйл Хятадаас хамааралтай болчихлоо гэхэд ер нь болохоор нөхцөл дээр хүрээд ирлээ. Америк угаасаа Ирантай дахиж гал нээж болохгүй нөхцөлд байгаа ба 11 сард болох Конгрессын сонгуульд уг асуудал гол ярианы сэдэв болох юм. Нөгөө талаас Хятад магадгүй Трампыг биш Biden хавьцаа чих зөөлөн хүн ч хүсэж байж болох юм.
Шинэ FED Chair-ээ Америкчууд өлгийдөн авлаа:
Санал хураалт болж дараагийн боссоор хөөрхий өвгөн ах Jerome Powell-ийг залгаж залуу хүү Kevin Walsh сонгогдлоо. Трампын бодлогын хүүг бууруулахаар томилоод байгаа хүн ба эхнэрийнхаа ачаар уг суудалд хүрсэн гэх яриа нилээдгүй газар аваад байна. Эхнэр буюу Jane Lader нь Трампын үнэнч дэмжигч ба алдарт Estee Lauder-ын өв залгамжлагч тэрбумтан юм. Jane-ий аав нь болох Ronald Lauder нь олон жилийн турш Republic намын дэмжигч, санхүүжилт, хандив өгдөг байсан ба хөрөнгө нь 5 орчим тэрбум. Ronald Trump-тай 60 гаруй жил нөхөрлөж байгаа юм байна. Нэг их сургуулийг хамтдаа төгссөн бараг нэг анги байсан юм уу даа. Мөн Jewish хүн юм байнаа. Америк дахь Jewish-ын холбоо, нийгэмлэлийг анх нээж үүсгэн байгуулаж, Аustria улсад элчин байсан, NY хотын захирагч байсан гэх зэргээр нилээд түүхтэй хүн байна. Юу болохнуу харж л сууя даа ...
3
0 comments
Nova Novalzyer
5
Дэлхий дахинаа #19
M trading
skool.com/m-group
Хөрөнгийн зах зээл, арилжааны тухай цэгцтэй зөв ойлголттой болох,
Харилцан хүндлэлтэй, ижил сонирхолтой хүмүүсийн цуглах газар.
Leaderboard (30-day)
Powered by