Охидынхоо хичээл хийдэг ширээг цэгцлэхээр сонголоо. Хажуугаар нь өнгөрөх болгондоо би яг уурлачих гээд байдаг байсан юм.
- Зургийг шууд дараад 15 минут ажиглахад цэгцлэхэд хэрэгтэй зүйлсээ эхлээд бодож амжив.
- Эхлэх мэдрэмж эд нарыг нэг газарт гэх мэтээр шууд л ангилж эхэлсэн тархин дотор өрнөж байсан.
- Минутаа тохируулаад бодож байснаараа цэгцэлж эхлээд сэрүүлэг дуугарахад арай л дуусч амжаагүй ч сэтгэлд таатай мэдрэмж төрсөн. Энэ удаа амжаагүй ч дараа дараагийн удаад хийх учраа оллоо гэж их баярласан. Охид маань ээжээ бид 2 хичээлээ хийгээд орчноо цэгцтэй байвал гоё юм байна тэ гэхэд би баярлаад шууд уйлсан. Уурлаж загнахгүйгээр өөрөө эхэлж цэгцлээд үлгэрлэж ойлгуулах гоё боломж бэлэглэсэн багшдаа баярлалаа ❤️🏵️❤️