Даалгавар #DAY 3 📦 Ангилах систем Өнөөдөр гал тогооны тавцанг ажиглаж ангилах дасгал хийлээ. 1. Тавцан дээрх эд зүйлсээс аягануудаа байранд нь хураачихвал их цэгцтэй харагдахаар анзаарагдлаа. 2. Тэр тавцан дээр хэрэггүй зүйлс огт алга. Яагаад гэхээр эрүүл хооллолтыг гал тогоондоо нэвтрүүлэх гээд 4 сургалтын өгөөжөөр их сайн цэгцэлжээ. 3. Шургуулгуудаа нээж үзлээ. Их боломжийн цэгцтэй байна. Хааяа нэг хэрэглэдэг зүйлс лааз онгойлгогч , гар мексирын хошуу байв. 4. Гурил , будааны төрлүүд, гоймон, овъёос, үр тариа нэг шүүгээнд байх нь харахад гоё санагдлаа. 5. Хэрэгтэй зүйлс их байсан нь маш их талархууштай байсныг онцлоход таатай байна. Энэ ангиллалын үр дүнд өөртөө талархлаа. Овоо ш дээ сайн цэгцэлсэн байна гэж өөрийгөө магтмаар санагдлаа. Ангилах даалгаврын ачаар өөрийн бүтээсэн үр дүнгээ олж харлаа. Машид их талархлаа багшдаа 🏵️❤️🏵️