User
Write something
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний эрсдэл
Харамсалтай нь бид хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний аюулын тухай бодохгүй, тоохгүй, хүүхэдтэйгээ ярилцахгүй орхиж болохгүй цаг үе нэгэнт тулан иржээ. Тиймээс та бүхэнд Монголчууд голчлон суралцдаг 6 улсын тухай тоон мэдээлэл бэлдэн хуваалцаж байна!
0
0
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний эрсдэл
Do it now!
“Whatever you're meant to do, do it now. The conditions are always impossible.” (Doris Lessing)
0
0
Do it now!
Англид суралцсан түүх цуврал # 1: Өнөөдөр өрөөтэй, маргааш өрөөгүй
Хориод жилийн өмнө Англид оюутан байхдаа их олон бэрхшээлийг туулсан санагддаг. Хэцүү хүнд үед дээрээс “дэвслэх” нэгэн байхад бас туслах нэгэн цөөнгүй байдаг хорвоо гэдгийг биеэрээ мэдэрсэн. Заримдаа эргээд бодохоор “Яаж ард нь гарсан юм болоо?” гэж гайхах тохиолдол ч байдаг. Нас залуу, цус шингэн, омог бардам байсан, бас Англи хэлний түвшин сайн байсан учраас гадны хатуу тогтолцоонд яаж ийгээд дасан зохицоод, сураад, ажиллаад, зорилгоо биелүүлээд ирсэн. Давж гарсан бэрхшээл бүрээ бичвэл хэдэн боть ном болох учраас нэгийг нь та бүхэнтэй хуваалцья. Нэгэн сайхан өдөр хичээл тараад амьдарч байсан байрандаа ирсэн чинь миний гэх бүх зүйлийг хар хогийн гялгар уутнуудад түнтийтэл чихээд, гудамжинд гаргаад тавьчихсан, гол хаалганы түгжээг сольсон байв. Хэн тэгсэн нь ойлгомжтой байлаа. Та бүхэн Английг хатан хаан, хаан, сүрлэг ордонгуудаар төсөөлдөг байж мэднэ гэхдээ л том газар болсон хойно асуудлууд цөөнгүй. Дан ялангуяа, түрээслэгчдийн эрх зөрчигдөх нь түгээмэл бөгөөд хууль журмууд нь түрээслүүлэгчид буюу байрны эздийн талд илт үйлчилдэг учраас хүссэнээ хийдэг гэсэн үг. Энэ явдал болохоос сар орчмын өмнө миний хоёр оюутантай хамтарч түрээслэдэг энэ байрны хямдхан модон хаалгыг цөм өшиглөөд хулгай орсон юм. Би өрөөгөө цоожилсон учраас юу ч алдаагүй, харин нөгөө оюутнуудын нөүтбук, камер гээд үнэтэй зүйлүүд алга болсон байв. Бид бүгдээрээ өдрийн цагаар байрандаа байдаггүй, эсвэл ажилдаа, эсвэл сургууль дээр байдаг байсан. Нөгөө хоёр маань хэнэггүй талдаа Англичууд байсан, байрны эзэнд юу ч хэлсэнгүй. Байрны эзэн маань харин нөгөө модон хаалгыг панериар хааж хадаад алга болоод өгөв. Хэн ч нэг өшиглөөд ахиад л хулгай орох боломжтой. Би гол хаалгыг тэр чигээр нь солих шаардлагыг байрны эзэнд тавьж эхлэв, сүүлдээ гуйлаа, аюулгүй байдал энээ тэрээ гээд л баахан юм яриад л, бичээд, утасдав. Намайг тоогоогүй, солиогүй. Миний аюулгүй байдал, миний бага ч гэсэн эд зүйл яах нь тэр хүнд ямар ч хамаагүй гэдэг нь ойлгомжтой байв. Ахиад өрөө хайна, олно, эхний сар тэгээд барьцааны мөнгө төлнө гэдэг бол завгүй, санхүү сул оюутны хувьд үнэхээр түвэгтэй асуудал байлаа. За тэгээд тэвчээд л цаг хугацаа өнгөрлөө, бараг сар болов. Хаалгагүй шахуу байранд сар амьдарсандаа дургүй хүрээд байсан ч тэвчээд л явлаа.
0
0
1-6 of 6
powered by
Relocate, Reset and Restart
skool.com/relocate-reset-and-restart-6383
Гадаадад суралцах тухай сургалт, нийтлэл, ганцаарчилсан зөвлөгөө - Др.Ц.Цэндпүрэв
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by