Study Abroad Pathway Reality Check
Англи хэлтэй л бол болно гэж олон жил итгэж явсан хүмүүсийн нэг би байнаа 🙈
Өнөөдөр олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд 2-оос доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байх шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.
Тэгээд оройтсон гэсэн ч амьдралын шаардлагаар Герман хэл сурах гээд үзэж тарж байна.
Та Герман хэлийг эзэмшсэнээр зөвхөн нэг улсын хэл сурч байгаа юм биш, Европын өндөр хөгжилтэй Герман, Австри, Швейцар, Лихтенштайн, Люксембург, Бельги зэрэг 6 орны үүд хаалгыг өөртөө нээж байгаа хэрэг юм.
Герман хэл танд төлбөргүй шахуу дээд боловсрол эзэмших, тэтгэлэгтэй мэргэжил эзэмших гээд тоолж баршгүй олон боломжийг олгох болно.
Тэгээд англи хэлийг эзэмшсэн Монголчуудад зориулаад ийм нэг асуумж бэлдлээ. Та Австри эсвэл Германд сурах, ажиллах, амьдрах хүсэлтэй байгаа бол нэг бөглөөд үзээрэй. Таны эргэлзээг тайлж, баримжаа өгнө гэж найдаж байна.
Та асуумжаа бөглөж дуусаад, надаас 30 минутын ганцаарчилсан зөвлөгөө төлбөргүй авч болно шүү!
0
0 comments
Tsendpurev Tsegmid
1
Study Abroad Pathway Reality Check
powered by
Relocate, Reset and Restart
skool.com/relocate-reset-and-restart-6383
Гадаадад суралцах тухай сургалт, нийтлэл, ганцаарчилсан зөвлөгөө - Др.Ц.Цэндпүрэв
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by