User
Write something
Pinned
Өглөөний гайхамшиг Skool - Өөрчлөлт
Өглөөний гайхамшиг Skool- ийнхээ зорилго, чиглэлийг өөрчлөхөөр шийдлээ. Skool сарын сорилтоос илүүтэйгээр Вип менторинг хувь хүндээ илүү өгөөжтэй, үр дүнтэй, ахицтай байгаа тул энэ тал руугаа түлхүү төвлөрч ажиллахаар шийдэж байна. Вип менторинг авч байгаа болон дадлын хичээл, чиглүүлэг хэрэгтэй хүмүүст зориулаад Өглөөний гайхамшиг Skool ээ цаашид ажиллуулна. ✅Эндээс хүмүүс хичээлээ үзэх, шаардлагатай гарын авлагуудаа татаж авах, номын товч танилцуулга сонсох, Нээлттэй асуултад хариулах замаар өөртөө дүгнэлт хийх, хуваалцах боломжийг олгоно. ✅ 9 сарын 30 хүртэл цувралаар Бичил дадал номын товч агуулга, голлох санааг тайлбарласан хичээлүүдийг нэмж оруулна. ✅ Цаашдаа тухайн сард уншсан номын тухай тэмдэглэл болон чөлөөт яриаг цувралаар оруулна. ✅ Харин сорилт, өглөөний бүртгэл 10 сарын 1 ээс энд хийгдэхгүй болно. ( Тодорхойгүй хугацаагаар) Тиймээс та бүхэн өөрт хэрэгтэй гэж үзвэл үлдэх эсвэл гишүүнчлэлээ дараах зааварчилгааны дагуу unsubscribe (цуцлах) хийх боломжтой: https://www.skool.com/ugluuniigaikhamshig/classroom/7626bf9a?md=a8440d379ffd4d8aac7c397ec24b11ac Жич: Гишүүнчлэлээ үргэлжлүүлэх, цуцлах, хянах нь 100 хувь таны хариуцлага гэдгийг хэлмээр байна. ☘️ Энд байгаа хүн бүрт өөрийнхөө зүгээс дараах боломжийг олгож байна: Хэрвээ танд тустай, нэмэртэй гэж үзвэл надтай утсаар болон онлайнаар цөөн минут ярилцах боломжийг олгож байна. (9-р сардаа багтаан) Та хувь хүний хөгжил, карьер, дадалтай холбоотой чиглэлээр эргэлзсэн чадахгүй байгаа зүйлсээ хуваалцаж би өөрийнхөө туршлага мэдлэг дээрээ тулгуурлан чиглүүлэг өгөх (менторлох) боломжтой. (Хувь чатаар холбогдоорой.) Сайн үр дүн гаргах нь чухал учраас ийм шийдвэрийг гаргаж байна. Итгэсэнд баярлалаа. 🫶
Pinned
Ууланд алхдаг өдөр.🎉
Өглөө 05:00цагт босоод Бясалгал, Талархал, зоригжуулалт, төсөөллөө хийж аваад 05:50д гараад гэрээс 20км зайтай ууланд алхлаа. 1талдаа 3.2км буюу 617метрийн өндөрт гарав. Мааш гоё мэдрэмж байлаа.🙏 Анх удаа алхсан болохоор зам бартаа ихтэй жинхэнэ хүчээ үзлээ. Хамтдаа алхсан найзууддаа бас талархаж байна.🇲🇳
Ууланд алхдаг өдөр.🎉
Pinned
Өөрчлөлт өөрчлөлтөө дагуулдаг
Хамтдаа хичээсэн, оролдлого хийсэн, өөр дээрээ ажилласан бүх хүнд баярлалаа. 10 сарын 1 ээс сорилт маань явагдахгүй зөвхөн чиглүүлэг авах зорилготой, бие даан өөр дээрээ ажиллах хүмүүс маань энд нэмэгдээд явна аа. Тууштай байсан, үйлдэл хийсэн, бичдэггүй ч өөр дээрээ ажиллаж үр шимээ хүртээд явж байгаа бүх хүнд амжилт хүсье. Юм бичдэггүй боловч чимээгүй хийгээд яваад байдаг маш олон хүн байдгийг ярих үед нь, чат бичихэд нь л мэддэг дээ. Нээлттэй, хуваалцдаг болж хэвшээрэй, маш өгөөжтэй байдаг шүү. Та хэдийнхээ нэг жижиг ахицаас урам авдаг шүү. Нэг ээж, нэг аав жаахан өөрчлөлт хийхэд л тэрний өгөөжийг хүүхдүүд нь хүрдэг нь гайхалтай. Сүүлд Бичил Дадал номоос Өөрчлөлт өөрчлөлтөө дагуулдаг гэсэн үг маш их таалагдсаан, тийм дээ л гэж бодож байсан. Таны жижиг өөрчлөлт өөр өөрчлөлтийг дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэд хоног шинэ номон дээрээ ажиллаад та хэдтэйгээ шинэ зүйл хуваалцаагүйдээ уучлал хүсье. Итгэж хамтдаа байсанд маш их баярлалаа. Надад итгэж надтай ярилцаж зөвлөлддөг бүх хүнд бас баярлалаа.
Ясан зүрх номын сэтгэгдэл…
Соронзон мэт өөртөө татах энэ ном намайг бүүр галзууруулах нь ээ…🔥🔥🔥 Унших тусам улам татагдаад, номоо тавьж чадахгүй байсаан.‼️ Шудрага бус байна. Би чинь ажил , амьдралтай хүн шдээ. Бас ажлуудаа амжуулмаар байсан. Номоо уншмаар байсан. Даанч өөрийн эрхгүй ТАТАГДААД байсан Энэ номонд. Барин тавин уншсаар байж 5хоногийн дотор дуусгасөөн. Яадгийн зарим завтай хүмүүс нь шөнөжингөө уншдаг гэсээн. Өөртөө тохируулаад байж ядан байж дуусгалаа. Ямар хөөрхөн юмбэ?тэй.❤️❤️❤️ Надад бол үнэхээр их таалагдлаа. Яг үнэндээ ийм гоё мэдрэмжтэй, салж хагацахгүй, бас дуусгамааргүй ном анхных минь боллоо. Энэ ЯСАН ЗҮРХ ном. Биширсээн яадгын.🙏🙏🙏 Ном гэдэг заримдаа зүгээр нэг уншдаг зүйл биш, харин доторх бодол, мэдрэмжийг сэрээдэг гайхалтай ертөнц гэлтэй.🇲🇳🇲🇳🇲🇳 Эх нутгаа ч санан гэгэлзлээ. Жич: Админдаа Gerelmaa Dugerkhuu үнэхээр их баярлалаа. Ийм гоё ном санал болгох байсымуу. Вааав.🎉🎉🎉 Та нарт ч бас номоо тавьж чадахгүй болтол татагдаж байсан тийм ном бий юу? 📚📚Хуваалцаарай.
Ясан зүрх номын сэтгэгдэл…
Ууланд алхах ДАДАЛ.⛰️
Өнгөрсөн 7хоногт урьдын адил 05:30д босоод нам гүм, талархал, зоригжуулалт, төсөөлөлөө хийж амжуулаад 06:10т гэрээсээ гараад охиноо бэлтгэлд нь хүргэж өгчихөөд 07цагт найзуудаа очиж аваад манайхаас холгүй Ууланд гарлаа. Сүүлийн үед мэдэрч байгаа мэдрэмж минь үнэхээр гоё байнаа. Юу нь өөр юм гэхээр нээх ялгаа байгүй шдээ уул нь. Тэгсэн хэрнээ улам дурлаад байдаг болчихсон юм шиг. Бас өдөртөө гараад буугаад ирэхээр өөрт өгч буй ШАГНАЛ нь УРАМ нь шууд мэдрэгдээд гоё байдаг юм байна гэж дүгнэсэн. Талархаад барамгүй гоё өдөр, гоё мэдрэмж. Аа бас шинэ гишүүнтэй алхсан.🎉
0
0
Ууланд алхах ДАДАЛ.⛰️
1-30 of 570
powered by
Өглөөний гайхамшиг
skool.com/miracle-morning-habit-change-7408
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by