Өөрчлөлт өөрчлөлтөө дагуулдаг
Хамтдаа хичээсэн, оролдлого хийсэн, өөр дээрээ ажилласан бүх хүнд баярлалаа. 10 сарын 1 ээс сорилт маань явагдахгүй зөвхөн чиглүүлэг авах зорилготой, бие даан өөр дээрээ ажиллах хүмүүс маань энд нэмэгдээд явна аа.
Тууштай байсан, үйлдэл хийсэн, бичдэггүй ч өөр дээрээ ажиллаж үр шимээ хүртээд явж байгаа бүх хүнд амжилт хүсье. Юм бичдэггүй боловч чимээгүй хийгээд яваад байдаг маш олон хүн байдгийг ярих үед нь, чат бичихэд нь л мэддэг дээ. Нээлттэй, хуваалцдаг болж хэвшээрэй, маш өгөөжтэй байдаг шүү.
Та хэдийнхээ нэг жижиг ахицаас урам авдаг шүү. Нэг ээж, нэг аав жаахан өөрчлөлт хийхэд л тэрний өгөөжийг хүүхдүүд нь хүрдэг нь гайхалтай. Сүүлд Бичил Дадал номоос Өөрчлөлт өөрчлөлтөө дагуулдаг гэсэн үг маш их таалагдсаан, тийм дээ л гэж бодож байсан. Таны жижиг өөрчлөлт өөр өөрчлөлтийг дагуулсан гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн хэд хоног шинэ номон дээрээ ажиллаад та хэдтэйгээ шинэ зүйл хуваалцаагүйдээ уучлал хүсье. Итгэж хамтдаа байсанд маш их баярлалаа. Надад итгэж надтай ярилцаж зөвлөлддөг бүх хүнд бас баярлалаа.
8
3 comments
Gerelmaa Dugerkhuu
7
Өөрчлөлт өөрчлөлтөө дагуулдаг
powered by
Өглөөний гайхамшиг
skool.com/miracle-morning-habit-change-7408
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by