User
Write something
Чөлөөт уулзалт is happening in 14 days
IT салбар таниулах уулзалт
Өнөөдрийн зочноор IT салбарт тэргүүлэгч компаниудын нэг "Alphalabs" гэх компанийн үүсгэн байгуулагч Баатарчулуун ах маань зочноор оролцлоо. Танд маш их баярлалаа. Уг уулзалтаараа бид, мэргэжлийн үнэ цэнэ, ур чадвар, зан төлөв, гэх мэт маш олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Дараагийн удаа ямар салбар чиглэлийн мэргэжилтэнг урьж оролцуулахыг хүсэж байна вэ? Доор комментоор бичээрэй...
2
0
IT салбар таниулах уулзалт
IT чиглэлийг сонирхож байна уу?
Зочинтой уулзалтаараа дамжуулан IT салбарт ажилладаг жинхэнэ мэргэжилтнийг урьж оролцууллаа. Энэ салбар чиглэлийг сонирхдог хүмүүс маань чөлөөт уулзалтад хамрагдаж болох юм шүү. Уулзалтын огноо: 4 сарын 8нд 2 цагаас Calendar хэсгээс уулзалтын линк дээр дарж хамрагдаарай.
1
0
IT чиглэлийг сонирхож байна уу?
Зан яанар ба мэргэжил сонголт
Зан чанар бидний сонголтыг хэрхэн тодорхойлдог вэ? Big 5 тестийн хүрээнд “Зан чанар ба мэргэжил сонголт” сэдвээр чөлөөт уулзалт зохион байгуулж, өөрийгөө илүү гүнзгий таних боломжийг хамтдаа нээлээ. #ЗанЧанар #Big5 #МэргэжилСонголт
1
0
Зан яанар ба мэргэжил сонголт
📊Санхүүгийн шинжээч мэргэжил юу хийдэг вэ?
Санхүүгийн шинжээч нь байгууллага, компани эсвэл хөрөнгө оруулагчдад санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, стратегийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэн юм. Тэд зах зээлийн чиг хандлага, орлого-зардлын бүтэц, эрсдэл болон хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж, ирээдүйн санхүүгийн төлөвийг үнэлдэг. 📌Үндсэн үүрэг: - Санхүүгийн тайлан (орлого, баланс, мөнгөн урсгал) шинжлэх - Төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах - Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг үнэлэх - Зах зээлийн судалгаа, таамаглал хийх - Удирдлагад шийдвэр гаргалтад зориулсан тайлан, зөвлөмж боловсруулах 🧠Шаардлагатай ур чадвар: - Санхүү, эдийн засгийн гүнзгий мэдлэг - Аналитик болон тоон мэдээлэл боловсруулах чадвар - Excel, санхүүгийн программ ашиглах ур чадвар - Логик сэтгэлгээ, нарийвчлал - Тайлан бичих, илтгэх чадвар 🏢Ажиллах боломж: - Банк, санхүүгийн байгууллага - Хөрөнгө оруулалтын компани - Даатгал, үнэт цаасны зах зээл - Томоохон корпорациудын санхүүгийн алба Санхүүгийн шинжээч нь стратегийн түвшний шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг, өндөр хариуцлагатай, эрэлттэй мэргэжлийн нэг юм. Тоон мэдээлэлтэй ажиллах дуртай, дүн шинжилгээ хийх сонирхолтой хүмүүст тохиромжтой карьерын чиглэл юм.
2
0
Sustainable Development: Хүрээлэн буй орчны инженерчлэл
Sustainable Development: гэдэг нь ➡️ Нийгэм, эдийн засаг, байгаль орчныг тэнцвэртэй, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зарчим, бодлого, практик арга зүй юм. Энэ нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, байгаль эхийг хамгаалж, хойч үедээ боломжоор хангах зарчмыг баримталдаг. Монголд энэ мэргэжлийг юу гэж орчуулдаг вэ? 🔹 Тогтвортой хөгжлийн мэргэжилтэн 🔹 Хүрээлэн буй орчны инженерчлэл Энэ мэргэжлээр суралцахын тулд юун дээр бэлдэх вэ? 📚 Анхаарах хичээлүүд: Сайн суурь болдог хичээлүүд: ✔︎ Нийгмийн ухаан (Нийгмийн судлал) ✔︎ Эдийн засаг ба менежмент ✔︎ Байгаль орчин, экологи ✔︎ Статистик, математик ✔︎ Геологи, экологийн шинжлэх ухаан ✔︎ Компьютер, өгөгдлийн шинжилгээ (дигитал ур чадвар) Коллеж, бакалавр, магистрт ихэвчлэн: - Sustainable Development Policy - Environmental Economics - Climate Change Management - Urban and Regional Planning - Environmental Law Ямар ур чадварууд чухал вэ? 💡 Мэргэжлийн ур чадварууд ✔︎ Өгөгдөл цуглуулах, шинжлэх ✔︎ Тогтвортой тайлан бичих (ESG, SDG тайлан) ✔︎ Програм хангамж ашиглах (GIS, R, Excel) 🧠 Зөөлөн ур чадвар ✔︎ Шийдвэр гаргах ур чадвар ✔︎ Асуудал тодорхойлох чадвар ✔︎ Хэлэлцээр хийх ур чадвар ✔︎ Соёлын ялгааг ойлгох чадвар ✔︎ Стратеги боловсруулах чадвар Ямар чиглэлд дадлага хийх боломжтой вэ? - Тогтвортой хөгжил / Байгаль орчны менежмент - Байгаль орчны эдийн засаг - Ногоон хөгжил, уур амьсгалын бодлогыг дэмжиж ажиллаж байгаа салбар хэлтэс - Хот төлөвлөлт, бүс нутгийн хөгжил - Олон улсын харилцаа + хөгжлийн бодлого Карьерын шилжилт хийж байгаа бол юунд анхаарах вэ? Хэрэв та өөр мэргэжлээс Sustainable development руу шилжих гэж буй бол: 💎 Анхаарах зүйлс ✔︎ Суурь ойлголтоо батжуулах (SDG, ESG, Climate, Policy) ✔︎ Англи хэл — олон улсын стандартыг баримтлах нь чухал ✔︎ Сертификат (ESG, Sustainability Manager гэх мэт) ✔︎ Стартап, NGO, төсөл дээр туршлага хуримтлуулах 📍 Доорх ажлын туршлагатай бол давуу тал болно: - Дата аналист - Төслийн менежер - Бодлого хэрэгжилтийн үнэлгээний мэргэжилтэн - Олон нийттэй харилцах мэргэжилтэн
0
0
Sustainable Development: Хүрээлэн буй орчны инженерчлэл
1-7 of 7
powered by
Human-Centered Leadership Hub
skool.com/human-centered-leadership-hub-5666
🌱 Өөрийгөө таньж ойлгох, зөв ажил мэргэжил сонгох, урт хугацаанд тогтвортой хөгжихөд чиглэсэн хүн төвт карьер хөгжлийн орон зайд тавтай морил.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by