Шинжлэх ухаан ба судалгаа гэх салбар нь шинийг олж мэдэх, нээлт хийх хүсэл сонирхолтой, аливаад дүн шинжилгээ хийж ханддаг бүх хүнд тохирсон олон янзын онцгой шинж чанараас бүрддэг салбар юм. Энэхүү салбарт орсноор хүүхэд залуус вакцин боловсруулж, амьтан организм судалж, хоол хүнсийг судалж, эм бүтээж, хиймэл дагуулыг ч сансарт хөөргөх боломжтой болно гэсэн үг. Жишээ мэргэжлүүд:
- Биотехнологич: генетикээс эхлээд биохими хүртэлх шинжлэх ухааны арга замуудын тусламжтайгаар хөдөө аж ахуй зэрэг олон салбарт ашиглах шинэ материал, организм, бүтээгдэхүүнийг боловсруулдаг. Жишээ болгож та бүхэнд сонирхуулахад дэлхий дээр хоёр сая гаруй төрлийн мөөг байдаг ч хүн төрөлхтөн тэдгээрээс ердөө тавин мянга орчмыг л судалсан нь асар их судлагдаагүй нөөц боломж байгааг харуулдаг. Хятадад гэхэд энэ чиглэлээр мөөгний арьсыг судлаад цүнх, болон бусад бүтээгдэхүүн гаргадаг ба зөвхөн мөөгний арьс үйлдвэрлэдэг үйлдвэр хүртэл байдаг гэдгийг ганцхан мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ярьж сонирхуулж болж байна. Цаашлаад энэ мэргэжил маш олон салбарын хүрээнд судалгаагаа тэлээд явах бүрэн боломжтой.
- Микробиологич
- Эм зүйч
- Хоол хүнс судлаач
- Далайн биологич
- Шүүх эмнэлгийн шинжээч
- Газар зүйч
- материал судлаач
- Цаг уур судлаач
- Одон орон судлаач