Миний товч танилцуулга;
Яагаад энэ нийгэмлэгийг сонирхсон бэ? гэвэл суралцах зүйлс маш арвин болохоор сонгож орсон.
2.Миний амьдралын туйлын зорилго бол мэдээж энэ амьдралд энэ биеийг олж төрсөн мөн чанар үүрэг даалгавараа мэдэх болвол биелүүлэх.
3.Овог:Октябрь
Нэр:Цолмонбуян
Хүйс: Эмэгтэй
Орчуулагч
Хувиараа
Миний хобби:
Бясалгал хийх, тархины хөгжил далд ухамсарын тухай мэдлэг авах, мөн хувь хүний хөгжлийн талаар судлах суралцах, ном унших, подкаст сонсох, аялах. бас дартс шидэх.
6.Миний амьдралын хамгийн гоё дурсамж гэвэл ер нь бол аяласан газар болгон л гоё дурсамж болж үлдсэн бна.Жишэа нь(Энэ2026 оны хамгийн эхний аялал эхний дурсамж маань Энэтхэг орон “Дарамсала” явж “Далай багштай “уулзах байлаа)
7.Би залуухан байхдаа аавыгаа сайн асарч хайрлаж хайртай гэж хэлж чадаагүй алдсан нь маш хэцүү дурсамж.Гэхдээ үүнээс улбаалж үлдсэн ээжийгээ чадах хэрээрээ асарч халамжилж хань болж байгаа нь дахин харамсахгүйн тулд суралцаж буй нь юм уу даа.
8.Миний амьдралд хамгийн чухал хүмүүс бол мэдээж ээж минь мөн миний дүү 2 сайхан үрс минь.Яагаад дүүгээ онцлох болов гэхээр миний хажууд үргэлж байдаг дэмжиж тусалдаг миний үнэнч найз минь болдог халамжит хань шиг байдаг сэтгэлзүйч эмч шиг, хамгаалалтын ажилтан шиг. Миний ард асаалттай танк шиг байдаг болохоор би дүүдээ үнэхээр хайртай.Ийм дүүг минь гаргаж өсгөж хүмүүжүүлж өгсөн аав ээж 2 тоо мөн миний дүү болон мэндэлсэн дүүдэа маш их баярлаж явдаг.
9.Амьдралдаа баримталдаг санаж явдаг зарчмууд гэвэл
  • Хүнд тустай явах юмсан. эс чадвал төвөг болохгүйг хичээх
  • Хүний ач тусыг мартаж л болохгүй
  • Цэвэрч нямбай байхыг
  • Цаг баримтлахыг
  • Хэлсэн амлалтаа биелүүлэхийг
  • Үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал болохыг гэх мэт
  • 10.Миний хүсэж байгаа зүйл бол эндээ сурч мэдсэн зүйлээрээ нийгэмд гэрэл түгээх
  • 11эерэг зүйлсээр
  • 12 Энэ нийгэмлэгт орж ирэн сонгон суралцахаар элссэн нийт гишүүддээ юуны түрүүнд сайн сайхан аз жаргал өөртөө хүсдэг бүх гэгээн цагаан бүхнийг хүсэн ерөае өө. Тэгээд мэдээж бүгд л гоё энергиэр ээ энд цугларцгааж байгаа болохоор бүгдээрээ сайн суралцаж хайсан бүх зүйлээ эндээс олж орчлон ертөнцдөө өөрийн эерэг энергиэ цацруулаасай гэж хүсэж байнаа. Энэхүү нийгэмлэг маань улам олон зуун мянган гишүүнчлэлтэй болж илүү ихийг түгээн дэлгэрүүлээсэй.🥰Баярлалаа та бүхэндээ.
8
7 comments
Цолмоо Октябрь
4
Миний товч танилцуулга;
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by