Цагаан нөмрөгт гэгээ тээж,
Цаг наргүй хүний төлөө алхсан
Өвдөлт зовлонг аажмаар намжаасан
Өнөөдрийн гэрлийг бидэндээ бэлэглэсэн
Зөөлөн үг, халуун харцанд нь
Зүрх сэтгэл минь тайвширч уярдаг
Шөнийн харанхуйд ч гэрэлтэж
Шинэ өглөөг бидэндээ ерөөж, инээмсэглэж угтсан
Амьдрал гэрэлтүүлж, аз жаргал бэлэглэсэн
Андгай тангарагтаа үнэнч Эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе ээ ✨