Танилцуулга
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
  1. Өөрийгөө таньж мэдэх, өөрийн дотоод хүслийг олоход минь туслах байх, мөн энэ нийгэмлэгийн тухай мэдсэн учир минь ч бас орчлон ертөнцөөс надад өгч буй боломж гэж харсан учир сонгосон.
  2. Миний амьдралын туйлын зорилго бол өөрийн сүнсний зорилгыг олж хийх ёстой зүйлээ хийх
  3. Намайг Төмөрбаатарын Туяацэцэг гэдэг. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Инженер багш мэргэжлээр суралцаж төгссөн, одоо мэргэжлийн дагуу төрийн албанд мэргэжилтнээр ажилладаг.
  4. Хобби - дуртай сэдвээрээ подкаст, өгүүллэг, бататгал, дуу гэх мэт олон төрлийн юм сонсох, кино үзэх, найзтайгаа ууланд алхах
  5. Бага насны аав ээжтэйгээ байх үе, дурлал, хайрыг мэдэрсэн мөчүүд, хүүхдүүдээ төрүүлж өсгөж хамт байгаа мөчүүд, өөртөө цаг гаргаж ганцаараа байсан 2 сар.
  6. Гэр бүлийн амьдралын зөрчилдөөнүүд. Үүнээс хүн хэт зөөлөн байж болдоггүйг, өөрийгөө зөв хайрлах, хүнийг зөв хайрлахыг ойлгосон.
  7. Аав ээж болон нөхөр, ажлын найзууд. Өнөөдрийн намайг энд байхад тусалсан.
  8. Бүх зүйлд хэмжээ байдаг тэрийг тааруулах, бүх зүйл цаг хугацаатай, өөртөө итгэдэг бол чи хэзээ ч нуран унахгүй.
  9. Өөрийгөө илүү сайн сонсож, сүнсний зорилгоо олоход минь нөлөө үзүүлэх боломжуудыг гаргаж өгөх байх, олон сайхан адил зорилготой найзуудтай болох байх
  10. Эерэг байх, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох
  11. Нийгэмлэгээсээ илүү олон ээжүүдийг хамруулаасай гэж хүсэж байна. Ээж амар амгалан хайраар дүүрэн бол, хайраар дүүрэн хүүхдүүд өснө. Энэ нийгэмлэгт нэгдсэндээ маш их баяртай байна. Нийгэмлэг маань нийгмийг илүү гэрэлтэй, илүү хайраар дүүрэн болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж биднийг энд нэгтгэсэнд маш их баярлалаа.
26
31 comments
Туяацэцэг Төмөрбаатар
5
Танилцуулга
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by