Бид бусдыг магтахдаа харамладаггүй.
Харин өөрийгөө магтахдаа яагаад дуугүй үлддэг вэ?
Өдөр бүр өөртөө нэг л сайхан үг хэлэхэд
дотоод шүүмжлэгч намжиж,
дотоод хүч сэрж эхэлдэг.
Өөрийгөө магтах нь бардамнал биш.
Энэ бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх боловсрол.
Энэ бол дадал.
Дадал гэдэг тархиа дасгалжуулах үйл явц.
Бид өөрийгөө шүүмжилж сурсан шигээ өөрийгөө дэмжиж ч бас сурч чадна.
30 хоногийн турш
өдөр бүр — ухамсартай нэг магтаал.
Жижиг дадал. Том өөрчлөлт.
Өөрөө өөрийнхөө тархийг
эерэг чиглэлд сургах алхам.
💟 Өөрийгөө буруутгахын оронд дэмж
💟 Өөрийгөө голохын оронд урам өг
💟 Өөрийгөө хаяхын оронд тэвэр
Чи хангалттай.
Чи үнэ цэнтэй.
Чи өөрийгөө хайрлах эрхтэй.