Өөрийнхөө тухай өөртөө хамгийн сайхныг л хэл. Та өөрийгөө хайрлаж, ерөөж, мэдэрч, бодож байгаа бүхнээрээ өөрийгөө дотор гаднагүй бүтээж байгаа. Хангалттай л хүмүүс таныг элдвээр хэлж чадна тэр дунд өөрөө өөрийнхөө эсрэг битгий зогс.
Өөртөө үнэнч, хариуцлагатай, зогсолтгүй байж, өөртөө хэлсэн сайхан бүхнээ нотолж харуул. Та дахин давтагдашгүй онцгой үнэ цэнтэй. Түүнийг чинь ойлгохгүй хүмүүсийн үг шүүмжинд бүү авт. Өөрийгөө хайрлаж, өөрийг чинь тултал хайрлаж байгаа хүмүүсээрээ л хүрээлүүлж зүгээр л тэр нандин хайранд жаргаж амьдар.
Та тэгэх эрхтэй. Үргэлж хил хязгаартай бай. Хэн дуртай нь танд халдашгүй нэгэн бай. Өөрийгөө, өөрийн оршихуйдаа итгэж, хайрлаж яваарай. Амьдралын бүхий л цаг хугацаа танд зориулагдсан учраас жаргалтай нь аргагүй эдэлж амьдраарай.