Танилцуулга
  1. Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? .....Олон жилийн өмнө Номин багшийнхаа ачаар Дотоод оршихуйн гайхамшиг групд орж байсан одоог хүртэл дагасаар яваа.
  2. Таны амьдралын туйлийн зорилго юу вэ? ....Дэлхийд ирсэн зорилго оо мэдэх.
  3. Таны овог, нэр, хүйс юу вэ? Нас заавал биш.......Манхаадайн Цэвээндорж гэдэг эрэгтэй.
  4. Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ?..... Би КИП Автоматик, радио холбоо, утсан холбоо, электроникийн мэргэжилтэй. Хувиараа
  5. Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?...... Ширээний теннис. Фото зураг. ...Чөлөөт цагаараа агаар салхинд гарах дуртай.
  6. Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? .......Бага насны минь дурсамжууд л гоё байсандаа.
  7. Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? .........Ээжийгээ алдсан, зэргэцэн авто осолд орсон жил, бүтэн нэг жил хоёр суга таягтай тэр мөч л хэцүү байсандаа. Ер нь тэгж уналтанд орход хүний сайн муу нь ялгараад ирдэг юм билээ. Үүнээсээ хүний сайн муугийн ялгааг л сайн ойлгосондоо.
  8. Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? .............Мэдээж гэр бүл маань, өөрийгөө олчоод гэр бүлээ тохинуулчуул тэгээд л болоодоо гэдэг шиг. Цаашаагаа л сайн үйлсийн төлөө тэмүүлнэ дээ.
  9. Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчимууд юу вэ? .......Цаг баримтлах дуртай яагаад гэвэл өнгөрсөн цаг хэзээ ч олдохгүй. Хүнд худлаа хэлэх ясны дургүй, амалсан бол биелүүлж байж санаа амардаг.
  10. Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ? ......Өөрийгөө олохыг хойшдын зам мөрөө заалгахыг. Дэлхийд ирсэн зорилго оо мэдхийг хүсэж байна.
  11. Та энэхүү нийгэмлэгт юу өгч, яаж нөлөөлж чадах вэ? ....Миний чадах юм байвал хийгээд өгнөө. За айхтар нөлөөлж чадахгүй байх оо
  12. Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу........Эрхэм гишүүддээ багш нартаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Та бүхэнтэйгээ хөгжөл дэвшлийн эрин 100-нд хамтдаа алхаж яваадаа талархаж байна. Энэхүү нийгэмлэгээ мянга мянган гишүүдтэй болж дэлхийд гайхагдтал дэвжээсээ гэж хүсэж байна.
35
39 comments
Цэвээндорж Манхаадай
6
Танилцуулга
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by