Өнөөдөр ойд алхаж явахад цас өнгө өнгөөр солонгорч гялтганаад, үзэсгэлэнтэй байлаа. Хар шил зүүгээд цасан дээр алхаад үзээрэй 😉
"Очир дагинасын ордон мэт
Олон өнгөөр гялалзсан замаар
Өвлийн ойд алхаад буцахад
Өр уярам баясгалантай
Буцах замын голоор
Буурал дэлхийн цагаан гантиг
Бударсан цасны шинэхэн ширхгүүд
Баяртай гэх шиг хөмсөг дэвсэн үдлээ"
Гэж өөртөө бичиглэж авав.
Юу бодно, түүнийг хорвоо мэдрүүлнэ.
Сайхан дэлхийдээ талархъя.