Хаяа нэг тэнгэр элч шиг, бурхан шиг хүмүүс таарах юм аа.
Хүүхэд шиг гэгээн цайлган.
Ямар ч далд санаагүй нь илт.
Сайхан сэтгэл, чин шударга зан.
Зүгээр л ойлгож сонсдог.
Ойлгосон учраас тусалж чаддаг.
Ярьж байхдаа хөөрхөн инээнэ.
Тэр инээд нь ямар ч сэтгэлийг зөөллөнө…
Амьдралын асуудал руугаа шумбан орж чаддаг тэгээд хэцүү байгаа ч үргэлж ухаарал, гаргалгаа олж харж байгаа нь гайхалтай.
Нээрээ тийм шүү дээ гээд хамт эрэл хайгуул хийж, суралцмаар.
Хэдий өөрөө зөндөө асуудалтай ч “Чи зүгээр үү” гэж асууна.
Бүх юм сайхан болноо гэж тайтгаруулна.
Бурууг буруутгадаггүй, харин залруулдаг. Бурхан яг л ийм байх.
Хайр дүүрэн❤️Гэгээлэг🪽
Ойлгодог, тайтгаруулдаг.
Хүнд жаахан хайр байхад л ийм байдаг байх.
Бид амьдралдаа ийм хүмүүстэй их таарах тусам зөөлөрдөг, ухаажиж, төлөвшдөг…🙇🏻♀️