Энергиэ хамгаалж чадахгүй бол хадгалах‼️
Энэ нь хэрвээ та хангалттай хэмжээнд энергиэ хамгаалж чаддаггүй бол гоё сайхнаа бусадтай битгий хуваалцаж, зовлон зүдгүүрээ битгий ярь, төлөвлөгөөгөө битгий хуваалц. Олны энерги хүчтэй тул жоохон л сөрөг мэдээлэл ороход биелэх байсан ямар ч сайхан хувь заяа нь өөрчлөгддөг. Тиймээс чимээгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Харин би хангалттай өөрийгөө хамгаалчихдаг гэдэг хүмүүс хүссэнэрээ ярьж, түгээж, өөрийгөө илэрхийлж явах нь өөрт нь илүү дээр.
🤍Улам сайн сайхныг татаж олны анхаарал энергийг зорилгоо биелүүлэх хүчээ болгочихдог. Ийм л ялгаатай. Аан харин энергиэ хамгаалах хүч үгүй байж хамаг юмаа задлаад яриад байвал, хүсэж санасан бүх ирээдүйрүүгээ хог буулгаснаас ялгаагүй. Энгийнээр хар хэл ам, цагаан хэл ам гэдэгтэй агаар нэг. Зовлонгоо яриад л байвал зовлон дуудахаас гадна олон хүний тэгж бодож байгаа энерги түүнээс гарч чадахгүй хүчтэй хувь заяаны төөрөг рүү таныг шидчихдэг. Аан би угаасаа л зовно гэдэг амьдрал руу. Тиймээс хэлж ярьж буй даа анхааралтай байх хэрэгтэй. Эхлээд энергиэ хамгаалж сурах нь чухал🙏
37
77 comments
Nomin Saikhan
8
Энергиэ хамгаалж чадахгүй бол хадгалах‼️
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by