~ Хүмүүн заяаг бэлэглэсэн аав, ээждээ талархъя
~ Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя
~ Хүй цөглөж, өсөн торнисон эх орондоо талархъя
~ Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя
~ Хүслийг минь гүйцээж, энгэрт минь ирсэн үрдээ талархъя
~ Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя
~ Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя
~ Жаргал, зовлонд хамт байдаг найзууддаа талархъя
~ Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя
~ Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя
~ Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя
~ Нүдэнд минь гал асааж, үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя
~ Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя
~ Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя
~ Өгсөж, уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя
~ Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
~ Цэцэг, мод, цас чамд талархъя
~ Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя
~ Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя
~ Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя 🙏🙏🙏