Танилцуулга
Сайн байцгаана уу. Намайг Төгсжаргал гэдэг.
🤩Бясалгал хийх тухай сонирхож судалж байтал энэ групп гараад ирэхээр нь баярлаад л ороод ирлээ. Numerology-оор өөрийн тоогоо судалсан чинь бясалгал, төвлөрөл хийх хэрэгтэйгээ олж мэдсэн юмаа ☺️. Би ☀️аль болох олон хүнд эрүүл мэнд, эрүүл амьдрах арга ухааныг ойлгуулахыг зорьдог бөгөөд суралцах хоббитой, цаг завгүй болтлоо л эрж, хайж, уншиж, суралцаж 📚 явна даа.
Аз жаргал мэдэрч байсан сайхан дурсамж гэвэл хүүхдүүдтэйгээ байхдаа, мөн бусдаас "Та ингэж хэлж байсан, танаас ийм зүйл мэдэж, сурсан" гэх мэт бусдад өгч чадсан сайн зүйлээсээ кайф авдаг 😇 юм болов уу. Харин хэн нэгэнд голдоо ортол гомдоод, түүнийгээ мартаж чадахгүй байнга бодож, тэрэндээ шаналж явах 😭 их хэцүү юм байна, үүнээс ангижрахын тулд өөрөө бясалгах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр хэцүү зүйлсээс сурсан зүйл бол "Өөрийгөө л хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй" гэдэг сургамж авсан гэх юмуу даа.
Миний амьдралд хамгийн чухал хүмүүс бол мэдээж гэр бүл 👨‍👩‍👧‍👦, хүүхдүүдээсээ маш их хайр мэдэрч, тэдэнд хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг 💗💕 учир. Бусдад төвөг болохгүй, зөв шударга явахыг эрмэлздэг.
Энэ группээс маш их мэдлэг олж авах гэж 🧘‍♀️орж ирсэн. Мөн би УАУ-ы эмч учир та бүхэн хүсвэл УАУ-аар эрүүл мэндийн зөвлөгөө өгч чадна шүү, бас өөрийн SKOOL группыг дөнгөж нээж байгаа, энэ миний бусдад өгөхийг хүсдэг, өгч чадах зүйл, мөн "Бие, сэтгэл эрүүл байх нь хүний амьдралын чанарыг дээшлүүлэх суурь нь юм" гэж боддог хүн байнаа.
Одоогоор дөнгөж орж ирсэн учир мэдэх зүйл муухан байна 🐣🫣, тиймээс юутай ч бас нэгэн өөр ертөнцүүд, үзэл бодол нэгтэй шинэ танилуудтай болох гэж байгаадаа баяртай талархалтай байна 🙏, бүгдэд нь хорвоогийн сайхан бүхэн ирэх болтугай 💐.
9
10 comments
Tugsjargal Damdindorlig
3
Танилцуулга
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by